АНУ Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирид айлчлах явцдаа сирийн ерөнхийлөгч Башар Асадад түүнийг албан түшаалаасаа огцрох ёстой гэдгийг ойглуулна гэж найдаж байна.  Энэ тухай өнөөдөр Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгджээ.  Үүнтэй зэрэгцэн тэр тэмдэглэхдээ,  АНУ  нь “ НҮБ-ын АЗ-өөс гадуур дэлхийн хамтын нийгэмлэгүүдийн талаас Башар Асадын эсрэг арга хэмжээнүүдийг чангатган, гүнгийрүүлэн, өргөжүүлэх бодолтой байна” гэжээ.  Өмнө нь мэдээлж байснаар  өнөөдөр  Лавхов болон Оросын ГТА-ны тэргүүн Михаил Фрадков нар Сирид очиж, Асадтай уулзалт хийх юм.  Өнгөрсөн бямба гаригт  Орос, Хятад хоёр улс НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр АОЛ-ийн төлөвлөгөөг тооцон, Асадыг огцруулах болон Сирийн  хэрэгт гадаадын хүчнийхнийг  оролцуулах   тогтоолд хаалт тавьсан юм.