Египтийн зуу гаруй  мэргэжлийн нэгдлүүд 2-р сарын 11-нд бүх нийтийн бослогонд оролцоно гэж египтийн ХМХ-үүд мэдээлж байна. Бослогыг ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг огцорсны нэг жилийн ойд зориулан зарлажээ. Өмнө нь тус арга хэмжээнд нэгдэн орж байгаа  тухайгаа 3,5 сая гаруй египтийн залуучуудыг нэгтгэсэн  Оюутны холбоо мэдэгдсэн юм.   Босогчдын гол шаардлага Зэвсэгт хүчний дээд зөвлөлийг иргэний байгууллагуудад  нэн даруй шилжүүлж, ерөнхийлөгчийн сонгуулийг богино хугацаанд явуулахад оршиж буй юм. 2-р сарын 11-нд бослогоор ажил хаяхаас гадна, татвар төлөхгүй, улсын байгууллагуудад  ямар нэгэн баримтын төлбөр хийхгүй байх шийдвэр гаргажээ. Даваа гаригт  Ардын хурлын хэсэг депутатууд   босогчидтой эв нэгдлээ илэрхийлж буйн  тэмдэг болгон эсрэгүүцлийн арга хэмжээний үндсэн  шаардлагууд хэрэгжитэл хугацаагүй өлсгөлөн зарлахаа тунхаглав.