Египтийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх ажил 3-р сарын 10-нд эхэлнэ гэж египтийн “Аль-Ахрам “ сонин орон нутгийн эрх баригчдыг иш татан мэдээлжээ. Ийм шийдвэрийг  цэргийнхнийг засгийн эрхээс огцруулан иргэний засгийн газар нэн даруй байгуулахыг шаардаж буй эсэргүүцлийн арга хэмжээ болсонтой холбогдуулан    гаргажээ.  Өмнө нь Египтийн цэргийн засгийн газар мэдэгдэлдээ, тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг  бүртгэх ажил   4-р сарын 15 наас эхлэнэ гэж төлөвлөж байсан юм.  Египтэд ерөнхийлөгчийн сонгууль 6-рс арын 20- нд  явагдахаар төлөвлөж байгаа аж. Ирэх сонгуулийн санал хураалт  нь  1-р сарын 25-ны  хувьсгалын дараах анхны ерөнхийлөгчийн  сонгууль юм. Хувьсгалын улмаас Египтийн оноос засгийн эрхийг 1981 оноос хойш удирдаж байсан Хосни Мубарак огцорсон юм.