Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров болон ГТА-ны тэргүүн Михаил Фрадков нар өнөөдөр Дамаскад Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай уулзалт хийхээр айлчилна. Уулзалтын үеэр сирийн эрх баригчдаас тус улсад нэн даруй шинэчлэлт явуулахыг шаардах төлөвтэй байна.Айчлал нь Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын даалгасны дагуу болж байгаа юм, өмнө нь даваа гаригт Лавров сэтгүүлчдэд  айлчлалынхаа зорилгыг тодорхойлохоос татгалзаж байсан юм. Сирийн “Аль-Ватан” сонины уламжилснаар, үндэсний яриа хэлэлцээний асуудлыг  шуурхайлан,  нийтийг хамарсан шинэчлэл явуулах асуудлуудаас гадна  Лавров, Фрадков нар сирийн удирдагчтай “өрнөдийн болон арабын орнуудын  бүлэглэлийн Сирийн эсрэг болзошгүй ажиллагаануудын” эсрэг арга хэмжээний талаар хэлэлцэх аж. НҮБ-ын дэргэдэх ОХУ- ын байнгын төлөөлөгч Виталий  Чуркин мэдэгдэлдээ,  энэхүү айлчлал нь Сирийн улс-төрийн  хямралыг зохицуулахад тус нэмэр болно гэжээ.  Арабын ертөнцийн нөлөө бүхий  “Аш-Шарз аль-Аусат” сонин НҮБ дахь  эх сурвалжаас иш татан уламжлахдаа, энэхүү төлөөлөл нь Орос улс Башар Асадыг ыг ойрын үед огцрох тухай шийдвэрээ гаргахад  шахалт үзүүлж байгаа гэжээ.  Дипломатуудын ярьснаар, Орос улс “ сирийн удирдагчийг АОЛ-ийн төлөвлөгөөг бүрэн хүлээн зөвшөөрүүлэхийн “ тулд бүхий л талаар чармайж байгаа” аж. Өмнө нь Лавров мэдэгдэлдээ, Орос улс Сирийн асуудлаархи өөрийн байр суурийг солих хүсэлгүй байна гэж хэлсэн юм. Тэрээр Сирийн асуудалд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй  бөгөөд хаанаас ч гарсан байсан ялгаагүй,  хүчирхийллийг зогсоох шаардлагатай болоод нэн даруй бүх сирийн улс төрийн яриа хэлэлцээрийг эхлүүлэх ёстой гэдгийг дахин нотлон харууллаа.