Бизнесийн хүрээний хууль тогтоомжийг шинэчлэх саналуудыг төрийн байгууллагуудад оруулах, шүүхэд тэдний ашиг сонирхолыг хамгаалах, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн санал хүсэлтийг авч үзэх зэрэг үйл ажиллагаа явуулах бизнес-омбудсмен ОУ-д бий болно.

Хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах бүрэн эрхэт хүрээлэн байгуулахыг “Оросын түшиг тулгуур” олон нийтийн байгууллага санаачилсан байна. Ийм статустай омбудсмен нь юуны өмнө жижиг, дунд бизнесийнхэн өөрийнхөө эрх ашгийг хамгаалахад туслах ёстой гэж тус байгууллагын төлөөлөгчид үзэж байна. Энэ санал санаачлагыг ОУ-ын засгийн газар дэмжсэн юм. Бизнес-омбудсмен ойрын үед бий болно гэж ерөнхий сайд В.Путин мэдээлсэн байна: «Хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах бүрэн эрхэт байгууллага ОУ-д тун удахгүй бий болно. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдын биш бүх хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага гэдгийг онцлон тэмдэглэж байна. Энэ байгууллага хэрэг шийтгэх онцгой эрхтэй байх буюу өөрөөр хэлбэл бизнесменүүдийн ашиг сонирхолыг шүүх дээр хамгаалах, тэдний санал хүсэлтийг авч үзэх болон төрийн байгууллагуудад санал хүсэлтийг нь оруулахаас гадна хэрвээ шаардлага гарвал байгууллага хоорондын нормативуудын актуудыг шүүхээс өмнө зогсоох болно» гэж тэр ярилаа.

Энэ нөхцөлд ОУ-д хамгаалалтын шинэ хүрээлэн бий болж байгаа нь чухал боловч бизнест хандах хандлага өөрчлөгдөж байгаа нь бас чухал гэж Төрийн Думын төсөв,татварын байнгын хорооны гишүүн Евгений Федоров мэдэгдээд: «Бизнесийг дэмжих хэрэгсэл болох улсын тусгай хүрээлэн байгуулахыг Путин урьд нь санал болгож байсан юм. Харин одоо бид бизнесийн буруугүйг үнэнд баримтлан таамаглах шинэ шатанд шилжиж байна. Энэ хүрээнд бизнес нэг талаас бизнесийн урсгал асуудлуудыг шийдэх, нөгөө талаас захиргааны зүгээс дуртай ч дургүй ч, заримдаа авилгалын замаар бизнест даралт шахалт үзүүлэхийг арилгах төр засгийн тусгай хүрээлэн шаардлагатай байгаа юм» гэж хэлсэн.

Энэ сэдвийг үргэлжлүүлэн хэлэхэд ОУ-д гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах омбудсмен аль хэдийнээс үйлчилж байгаа гэж ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шувалов тэмдэглэсэн байна. ОУ-д бизнес эрхлэж байгаа өөр улсын бизнесменүүдээс сүүлийн нэг жилд ирүүлсэн 50 мэдүүлгийг авч үзээд байна. Ийм мэдэгдлүүдийн ихэнхэд нь харилцан хүлээн авч болохуйц шийдлийг олж чадсан байна.