Оросын нэрд гарсан жуулчин Фёдор Конюхов Эверестэд ахин авиран гарах бодолтой байна. Тэрээр одоогоос 20 жилийн өмнө  «Лада –Эверест» ууланд авиран гаргагчдын багийн бүрэлдэхүүнд дэлхийн хамгийн өндөр цэгт очсон билээ. Одоо 2012 оны хавар ахин авиран гарах гэж байна. Тэрээр ямар учраас мөн оргил сэтгэл татаж байгааг «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө хөнден ярив.

Олон улсын адал явдлын холбооноос Конюховыг дэлхийн тэргүүлэх жуулчин гэжээ. Тэрээр далай тэнгис, элсэн цөл, уул, туйлын цаст бусийг эрхшээлдээ орүүлжээ. Конюхов дэлхийн таван туйлд очсон цорын ганц жуулчин болжээ. Жуулчин дарвуулт завиар дэлхий болон Антарктидыг тойрсон явдал  далайн аялалын түүхэнд бичигджээ. Фёдор Конюхов 2010 онд санвартан болсон учир энэ удаа Эвересэтд авиран гарч шашны зүтгэлтний үүрэг гуйцэтгэнэ. Тэрээр хэлэхдээ: «Тэнд олон найз маань амь үрэгдсэн. Тийшээ очиж мөргөл үйлдмээр байна. Эверестэд авиран гарах хүмүүс нүглээ наманчлана. Тэдэнтэй хамт  оргилз гарна» гэв.

    -Та одоогоос 20 жилийн өмнө Эверестэд авиран гарсан. Чухам ямар зүйл зурх сэтгэл таньд хоногшин үлдсэн бэ?

    -20 жил өнгөрсөн ч тэнд ямар үнэр үнэртснийг ч санаж байна. Эверест онцгой үнэртэй. Тэнд очиж хусэл эрмэлзлээ биелүүлэхийн хамт олон найзтай болж, олон найзаа алдсан. Амь үрэгдсэн найз нараа шөнө зүүдлэж байна.

    -Авиран гарах бэлтгэл хийж байна уу? Та тусгай сургууль хийж байна уу?

-Дөнгөж сая Этиопэд очоод ирсэн. Тэнд тус орны бараг 5000 метр өндөр 9 нуруунд авиран гарлаа.Энэ нь нэг ёсны сургууль болсон. Харин энд усанд сэлж, гуйж байна.

2012 онд манай оронд альпинизмын хоёр ойг тэмдэглэнэ. 1982 оны 5-р сард ЗХУ-ын баг Эверестэд авиран гарсаны 30, 1992 оны хавар оросын анхны экспедицийн гишүүд дэлхийн хамгийн өндөр оргилд анх удаа гарсаны 20 жилийн ойг тэмдэглэх юм. Тэр уед 5-р сарын 11-нд Фёдор Конюхов, Екатеринбургийн Евгений Виноградский хоёр  оргил дээр авиран гарч, ОХУ-ын далбаа мандуулсан билээ. Одоо Конюхов Эверестэд анх удаа авиран гарснаас хойш амь үрэгдсэн 200 ууланд авирагчийн буян үйлдэж,  тэнд үнэн алдартны загалмай  залах бодолтой байна. Жуулчны хэлснээр бол экспедици барагцаалбал 4-р сарын 10-аас 6-р сарын 10-ныг дуустал ажиллана.