НҮБ-ын АЗ дээр Сири улсын талаар явуулсан санал хураалтын дүнг Барууны орнууд үнэлсэн үнэлгээг ичгүүр сонжуургүй, хөөрүү явдал гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров нэрлэсэн байна. Тэрээр Бахрейны ГХЯ-ны сайдтай хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна. Манай төлөөлөгчдийг Дамаскаас эргэж иртэл санал хураалт явуулахгүй байхыг оросын тал хүссэн боловч АЗ-д санал хураалт яаран явуулсанд Москва харамсаж байна гэж Лавров хэлсэн байна. Орос улсын төрийн тэргүүний илгээлтийг ерөнхийлөгч Башар Асадад дамжуулхаар Сөрөг тагнуулын албаны дарга Михаил Фрадковтой хамт 2-р сарын 7-нд Сири улсад очино гэдгээ тэр баталсан байна. АЗ-ийн Сири улсын талаарх тогтоолын төслийг бямба гаригт Орос, Хятад улсууд өөрсдийн эрхийн дагуу хориглосон юм. Энэ тогтоолын төсөлд ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг шаардсан ба ингэснээр сирийн хэрэгт хөндлөнгөөс цэрэглэн оролцох боломжийг нээх ёстой байсан юм.