Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын хүрээнд телевизийн халз мэтгэлцээний үе ОУ-д эхэллээ. Мэтгэлцээн “нүүр тулсан ярилцлага” гэсэн хэлбэрээр явагдах юм байна. Халз мэтгэлцээнийг ОХУКН-ын дарга Геннадий Зюганов, бизнесмен Михаил Прохоров нар өнөө орой “Нэгдүгээр суваг”-ын шууд нэвтрүүлэгт оролцож нээх болно. Шууд нэвтрүүлгийн үнэ төлбөргүй цаг, мэтгэлцэх талбайг тэд СЕХ-н дээр сугалаа маягаар сугалсан юм. 3-р сарын 4-нд болох ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бүх нэр дэвшигчид сурталчилгаагаа арилжааны үндсэн дээр явуулж болно.