ОХУ-ын ерөнхийлөгчийн албан сонгуульд нэр дэвшигч засгийн газрын тэргуун Владимир Путин » Ардчилал ба төр засгийн чанар» гэж гарчигласан ээлжит хөтөлбөрийн өгүүлэлэг «Коммерсант» сонинд нийтлүүлэв. Энэ нь ерөнхий сайдын 4 дэх өгүүлэлэг юм. Анхны өүүллэг нь сонгуулийн өмнөх хөтөлбөрий нь оршил болсон. Мөн 2 дахь нь үндэсний, З дахь нь эдийн засгийн асуудалд тус тус  зориулагджээ.

Орчин цагийн оновчтой төр улсыг ардчилалг үйгээр цогцлон байгуулж болохгүй гэж ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгч үзэж байна. Орост  одоогоор төр засгийн бодлого нь иргэний нийгэм удирдах ажил үйлсэд оролцоход бэлэн бус байгаа нь харацар болоод  байна. Энэ нь ардчиллын механизмыг шинэчлэх хэрэгтэй гэсэн уг гэж Владимир Путин бичжээ.

 Тэрээр орос улсыг 90-д онд буцаах гэсэн оролдлогод анхаарлаа хандуулав. Тэр үед Орос орчин цагийн төр улс болж төлөвшихийн оронд угсаа омгийн далдуур тэмцэл болон шудрага чөлөөтэй нийгмийн оронд өөрсдийгөө дур мэдэн томилох»элит» гэгчийн талбар болсон юм. 2000-д онд явуулсан улс төрийн бодлого ард тумний хүсэл эрмэлзэлд нийцсэн гэж Владимир Путин онцлов. Владимир Путин,Дмитрий Медведев нар ерөнхийлөгчийн алба хашсан суулийн 10 жилд нийгэмд  дунд анги бий болж төлөвшив. Дунд анги өөрийн сайн сайхан амьдралын нөхцлийг бүрдүүлэхээс гадна иргэний нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлсэн юм.

    Улс төрийн системийн механизм нийгмийн томоохон булгуудийн үзэл санааг мэдрэн тусгаж, нийтийн зохицуулалтыг төлвшүүлэх ёстой гэж Владимир Путин үзэж байна. Иргэд хууль тогтоомжийг бүрдүүлэх, өөрсдийн төслүүдийг дэвшүүлэх, урьтлалаа тодорхойлох эрхтэй байх ёстой. Уунд Интернет  маш их үүрэг гүйцэтгэж байна. Иймээс Владимир Путин Интернетэд 100 мянгаас цөөнгүй хүний дэвшүүлсэн олон нийтийн санаачилгыг парламентад заавал авч узэж хэлэлцэх дурэм тогтоохын төлөө байна.

    Орон нутгийн засаг захиргаанаас холбооны байгууллага хүртэл засгийн бух байгууллагыг боловсронгүй болгох хэрэгтэй гэж Владимир Путин үзэж байна. Орон нутгийн засаг захиргааны байгууллага санхуугийн талаар биеэ даах ёстой гэж тэрээр бичжээ. Төв улс орныхоо удирдлагыг алдалгуй эрх мэдлийг шилжуулж, хуваарьлах ёстой. Аж байдал, уран бутээл, уйлдвэрлэл эрхлэлтийг сайжруулах төрийн шинэ ухамсарлал зайлшгүй чухал гэж Владимип Путин үзэж байна.

  Энэ зорилгоор төрийн албан хаагчилын  ажлыг үнэлэх шалгуурыг өөрчлөх хэрэгтэй. Тааруухан ажиллаж, төрийн үйлчилгээний стандартыг зөрчсөн этгээдыг ажлаас нь халах хэрэгтэй. Түүнээс гадна «төр- өмч» холбоог таслаж, төрөөс эдийн засгийн амьдралд оролцох хязгаар тогтоох хэрэгтэй. Авилгалтай хийх тэмцэл нийт үндэстний үйл хэрэг болох ёстой. Хаахульдах аюул үүсгэх албан тушаалыг тодорхойлож дурдах хэрэгтэй. Ийн албан тушаал  хаших тушмэл өндөр цалинтай байхын зэрэгцээ гэр бүлийнхээ томоохон эд хөгшил авсан мөнгө хөрөнгийг оролцуулан санхуугийн ажиллагаагаа ил тод болгох ёстой гэж Владимир Путин үзэж байна.

Тэрээр шуух системийн хөгжилд хандах хандлагыг чөөрчлөхийг санаачлав. Уунд яллаж шийтгэх хандлагыг эн туруунд тавихаас татгалзах хэрэгтэй. Шуухийн бух шийдвэр Интернетэд тусгалаа олох ёстой. Эдгээр тодорхой шийдвэрийг хэрэгж үүлвэл ардын засаг-жинхэнэ ардчилал тогтож, Орос тогтвортой амжилттай хөгжинэ гэж Владимир Путин өгүүллэгийнхээ төгсгөлд онцложээ.