«Фобос-Грунт» сансрын аппаратын нислэг амжилтгуй болсон ч Орос улс  гарагуудыг судлах ажиллагааныхаа хүрээг багасгахгүй. Зөвхөн Сар,Сугар ба өөр гарагийг судлах хөтөлб өрийг хэрэгжүүлэх хугацаа өөрчлөгдөнө.

Орос улс бур 1988 онд Ангараг гаригийн Фобос дагуул руу анхны аппаратаа явуулж, эрдэм шинжилгээний ажиллагааныхаа хүрээгээр зохих байр эзлэсэн юм. Нэгэн аппаратаа алдсан боловч 2 дахь нь Ангараг гариг орчимд 4 сар ажиллаж, сайн үр дүнд хурч, дөнгөж Фобост ойртох үеэрээ алга болсон билээ. Дагуулын бодисыг дэлхийд авчирэх байсан «Фобос-Грунт» т өс өл ил үү өрг өн х үрээтэй байв. Гэвч зорилтыг биел үүлж чадсангой. Иймээс өөр нислэгийг бэлтгэх хэрэгтэй гэж Оросын ШУА-ийн Сансар судлалын х үрээлэнгийн захирал академич Лев Зелёный тэмдэглэн хэлээд: «Сансар судлалын түүхэнд осол олон удаа гарсан. Америкийн ба европын түүнчлэн зөвлөлтийн хөтөлбөрийг хэрэгжуулж эхлэсэн үед зөвлөлтийн аппаратууд осолдсон билээ. 1996 онд «Кластер» европын төслийн хүрээнд хөөрөгсөн 4 хиймэл дагуул Номхон далайд унав. Гэвч төслийг ахин хэрэгжүүлэх нь европын сансрын агентлагийн хувьд нэр төртэй үйл хэрэг болсон. «Марс полар лэндер»,» Финикс» саяханы төслийг сэргээж давтав. «Кластер» төслийг дөрвөн жилийн дараа оросын пуужингуудаар ахин хэрэгжүүлсэн»  гэлээ.

2018 онд Фобос руу шинэ нислэг хийвэл зохино. Гадаадын мэргэжилтнүүд 2020 онд Фобос, Деймос хоёр дагуул руу нислэг хийх төлөвлөгөөтэй байна. Ойрын жилүүдэд оросын эрдэмтэд Сарны хөтөлбөрийг эн туруунд гаргана гэж Лев Зелёный цааш нь хэлээд: «Сар бидний бодсноос өөр байгаа нь илрэв. Туйлын хэсэгт нь мөсөн байгаа. Бидний хөтөлбөр түүнийг судлах зорилготой. Оросын ба энэтхэгийн  аппаратуудыг Хойд, Өмнөд туйлд нь буулгана. Хэтдээ энэ нь Сарны судалгаанд туслана. Төслийг 2014-2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. «Фобос-Грунт» аппараттай холбогдон гарсан асуудлуудыг судлаж гуйцээж боловсруулна. Хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулна» гэв.

Орос улс Сугар гаригийг ч цаашид судлана. Гэвч «Сугар-Д» сонирхолтой төслийг хориод он хуртэл хойшлуулна. Хунд тувэгтэй зорилтыг биелүүлэх хэрэгтэй. Аппарат 500 хэм температурт  хэдхэн минут биш,бур хэд хэдэн цаг, өдөр байх болно. Мен Бархасвадийн  дагуул Ганимед руу аппарат явуулна. Европын сансрын агентлагаас тийшээ явуулах тойрог замын аппарат оросын модулийг буулгах таатай газар олоход туслана. Энэ дагуулд байгаа месенд амьдралын ямар нэг хэлбэр байж болно.

Одоогоор аппарат хөөргөхгүй байгаа боловч  судалгаа тасралтгүй үргэлжилж байна. Бид бусад агентлагийн аппаратад төхөөргөө байрлуулж байна гэж Сансар судлалын хүрээлэнгийн захирал  тайлбарлан хэлээд: «Манай хэд хэдэн багаж Сар орчимд ба Ангараг гариг орчмын тойрог замын хоёр аппарат дээр амжилттай ажиллаж байна. Түүнчлэн манай нейтроны багаж  одоо Ангараг гариг руу нисч яваа хунд Ангараг явагч дээр байгаа. Сугар гаригаас холгүй ажиллаж буй  европын аппаратууд ч оросын багаж бий. Мөн японы ба европын аппаратуудыг Буд руу явуулах гэж байна. Оросын багаж эдгээр хоёр аппарат дээр байх болно» гэв.

Сансрын аппартаар дэлхий, Нарны физикийг судлах саяханы төслүүд маш амжилттай болсон. Тухайлбал «Эпос» төрийн шагнал хүртлээ. Иймээс Орос улс ШУ-ны хүрээнд хоцорч байна гэх шалтгаан алга. Гэсэн ч Орост сансар судлалын зорилгыг тодорхойлох системийн тов тодорхой хөтөлбөр зайлшгүй чухал. Тэгвэл эрдэм шинжилгээний төслүүдийг  хатуу тууштай хэрэгжүүлж болно гэж академич Лев Зелёный үзэж байна.