Турк улсын Бодрумд оросын жуулчдыг хуурамч архиар хордуулсан 8 этгээдүүдэд бүх насаар нь хорих ял тулгаж магадгүй байна. РИА Новости агентлаг туркийн ХМХ-үүдээс иш татан өнөөдөр ингэж мэдээлсэн байна. 2011 оны 5-р сарын сүүлчээр 20 гаруй хүнтэй оросын жуулчдын бүлэг туркийн амралт сувилалын Бодрум хотын орон нутгийн компаниас зохион байгуулсан далбаат онгоцны аялалын үеэр хуурамч архинд хордсон гэж урьд нь мэдээлж байсан юм.  Хордсон таван хүний дөрөв нь туркын эмнэлэгт нэг нь Москвад нас барсан билээ. Хуурамчаар хийсэн Mr.Burdon виски дэх метилийн спирт үхлийн шалтгаан нь болсон байна. Туркын прокурорын газрын үүсгэсэн эрүүгийн хэргийн хүрээнд 11 хүнийг баривчилсан юм. Мугла Уфук мужийн ерөнхий прокурор Аббас Улутюрк санаатайгаар хүний амь нас хороосон хэргээр 8 хүнд бүх насаар нь хорих ял тулгаад байна. Анхны шүүх хурал 2012 оны 3-р сарын 5-нд болно.