Өнөөдөр Москвад ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Бахрейн улсын ГХЯ-ны тэргүүн шейх Халид аль-Халифтай олон улсын байдал, арабын ертөнцийн нөхцөл байдал болон хоёр талын харилцааг хэлэлцэх болно. “Арабын хавар”-ын өөрчлөлтийн хувьсал дуусах яагаа ч үгүй байна гэж оросын сайд үзэж байна. Ийм учраас Москвад Бахрейн ГХЯ-ны сайдтай хийх уулзалт цаг үеэ олсон гэж тэр хэллээ. Бахрейн улсын ГХЯ-ны тэргүүн, Лавровтой бүс нутгийн асуудлыг хэлэлцэх асар их сонирхолтой байна гэж өөрийн зүгээс мэдэгдсэн байна. Бахрейн хаан 2009 онд ОУ-д айлчилсан гэдгийг тэрээр санууллаа.