Иргэний нисэх хүчний хүлэмжийн хийн хаягдлын төлөө ЕХ-нд төлж байсан татварыг төлхийг Хятад улс агаарын тээврийн компаниуддаа хориглолоо. Хүлэмжийн хийн хаягдлын квотоор наймаалцах нэгдсэн европын худалдаанд оролцохыг засгийн газар нь нисэхийн компаниуддаа бас хориглосон байна гэж “Интерфакс” агентлаг өнөөдөр мэдээлжээ. Энэ оны 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон европын шинэ хуулийн дагуу онгоцноос хаягдаж байгаа хүлэмжийн хийг одоо худалдаж болох хүлэмжийн хийн эмиссийн квотын системд оруулахаар болсон байна. Одооноос Европ руу нислэг үйлдэж байгаа бүх компаниуд тээвэрлэлт хийж байгаа тоо хэмжээтэйгээ ижил хэмжээний хүлэмжийн хийн хаягдалд мөнгө төлөх ёстой ба тусгай томьёогоор тооцоо хийх ёстой юм байна. 2010 онд бүртгэгдсэн хүлэмжийн хийн хаягдлын 85%-д хэн ч юу ч төлөөгүй бөгөөд зөвхөн үлдсэн 15%-д нь төлөх хэрэгтэй юм байна.Хятадын нисэхийн компаниудын агаарт хаяж байгаа хүлэмжийн хийн төлөө төлөх өр жилд 120 сая доллароор тооцогдож байна. Иргэний агаарын тээврийн онгоцуудаас хүлэмжийн хийн хаягдлын төлөө авдаг татварыг Орос, АНУ, Энэтхэг  улсууд эсэргүүцэж байсан юм.