Ливаны нийслэл Бейрут хотод байгаа ОУ-ын ЭСЯ-ны дэргэд Сири улсын ерөнхийлөгч  Башар Асадын дэглэмийг эсэргүүцэгчдийн болон түүний талынханы хоёр жагсаал боллоо. НҮБ-ын АЗ-ийн Сири улсын талаарх тогтоолын төсөлд Орос, Хятад улсууд хориг тавьсныг эсэргүүцсэн болон Асадыг ерөнхийлөгчөөс огцруулахыг шаардсан суугаа жагсаал болсон байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Зарим жагсагчид өөрсдийгөө улаан будгаар будаж сирийн төр засагт алуулсан сөрөг хүчнийхнийг дүрслэн газар хэвтсэн байна. Москвагийн үйл ажиллагаа болон ерөнхийлөгч Асадыг дэмжихийн тулд хэдэн арван хүн бас цугларчээ. Хоёр талын жагсагчдын дунд мөргөлдөөн үүсгэхгүйн тулд аюулгүй байдлын хүчнийхэн ирж заагалсан байна.