Ерөнхий сайд, ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Путин улс орны ардчилалын механизмыг шинэчлэхийг санал болголоо. ОУ-ын төрийн байгуулалт түүнд оролцох иргэний нийгмийн бэлэн байдлаас хоцорч байна гэж “Коммерсант” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ Путин тэмдэглэсэн байна. Хүн амын төр засагт тавих шаардлага өөрчлөгдсөн гэж тэр үзэж байна. ОУ-ын иргэний нийгэм идэвхи хариуцлагатай, боловсронгуй болсон гэж ерөнхий сайд бичсэн байна. Одоо ОУ-ын улс төрийн системийн механизмыг “нийгмийн томоохон бүлгийн ашиг сонихолыг тусгасан болон энэ сонирхолыг олон нийтийн өмнө зөвшилцдөг байдлыг хангасан” маягаар тохируулах шаардлагатай байна гэж Путин үзэж байна. “Тэд цөөнх болсон тохиолдолд ч түүний шудрага байдалд хүмүүс итгэлтэй байх болон төрийн хууль ёсны байдлыг хангаж байхаар” системийг тохируулах хэрэгтэй байна. “Хүмүүс үнэнийг ярих боломжтой, шаардлагатай” тийм улс төрийн системийг байгуулах шаардлагатай байна гэж тэрээр өгүүлэлдээ тэмдэглэсэн байна. ОУ-д ерөнхийлөгчийн сонгууль 3-р сарын 4-нд болно.