Орос улсын Анагаахын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Эм судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн оросын эрдэмтэд элэгний циррозыг эмчлэх гайхамшигтай эмийг бүтээх ажлаа үргэлжлүүлж байна. Томск болон новосибирскийн мэргэжилтнүүдийн гаргаж авсан нэгдэл энэ эмийн үндэс суурь нь болсон байна. Энэ нэгдэл дэлхийд хаана ч байхгүй юм. Өнөөг хүртэл элгэний циррозыг эдгэшгүй өвчин гэж үзэж байсан боловч оросын эрдэмтэд хүн төрлөхтөнд итгэл найдврыг бэлгэллээ. Арван жилийн эрэл хайгуулын дүнд тэд элэгийг устах явцыг зогсоогоод зогсохгүй түүний эд эсийг сэргээх эмийн зүйлийг гаргаж авч чадсан байна. Одоо энэ эмийн өвөрмөц идэвхижлийг бүрэн судалсан ба хордуулах чанарыг нь судлаад байна гэж ОУ-ын Анагаахын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Эм судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн Холбооны, улсын төсвийн байгууллагын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, анагаахын шинжлэх ухааны доктор Глеб Зюзьков ярьж байна: «Энэ эм нь элэгний янз бүрийн архаг өвчнүүдийн үед болон циррозын эхний шатанд гепатопротекторын өндөр идэвхижилтэй гэдгийг амьтан дээр хийсэн туршилтууд харуулсан юм. Энэ эм нь байгалын гаралтай уургын фермент боловч хордуулах шинж чанар агуулаагүй байна» гэж тэр хэллээ.

Энэ эмийг гаргаж авахдаа нанотехнологийн цахилгаан цацрагын синтезийг ашигласан болохоор элэгний эд эсийн үр ашигтай регенерацид шаардлагатай гайхамшигтай шинж чанарыг энэ эм агуулсан юм. Гэмтсэн элэгний эсийг сэргээх чадвартай хүний бие организмын өөрийн гол суданы эд эсийг өдөөх замаар энэ эм үйлчилдэг юм гэж Глеб Зюзьков ярьсан юм: «Ийм эм, ийм эмийн бэлдмэлд орох зүйл дэлхийн хаана ч байхгүй юм. Дэлхийд хосгүй гэсэн үг. Эсийн прогениторын болон тэднийг регуляцид оруулах механизмийн хувьд ийм өндөр үр ашигтай зүйл урьд өмнө нь эрдэм шинжилгээний ном зохиолд бичигдэж байгаагүй юм» гэж тэр ярилаа. Одоогийн байдлаар клиникийн эмчилгээ хүртлэх боловсруулалтыг хийж байна. Үүний дараа нь клиникийн шинжилгээ судалгаа хийгдэх болно. Энэ эмийг эмийн сангуудад худалдаалж эхлэхээс өмнө эм, эмийн бэлдмэлийн хувиар улсын бүртгэлд оруулах шаардлагатай юм. Энэ хооронд бүтэн таван жил өнгөрөх байх. Элэгний цирроз гэдэг энэ аюулт өвчнийг үр ашигтай эмчлэх эм бий болсон гэдгийг олж авсан үр дүн харуулж байна.