0Иргэдийн жагсаал цуглаан хийх идэвхижил 3-р сарын 4-нд  ерөнхийлөгчийн сонгууль болтол өндөр байна гэж ОУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын удирдагч Сергей Иванов үзэж байна. Янз бүрийн улс төрийн хүчний эсэргүүцлийн жагсаал цуглаан нь ОУ-д олон урсгалт санал сэтгэгдэл байна гэдгийг харуулж байна гэж тэр тэмдэглэсэн байна. Сонгуулийн дараа жагсаал цуглааны давалгаа буурна гэж Иванов үзэж байна. Москвад өчигдөр, ерөнхийлөгчийн сонгуулиас яг нэг сарын өмнө В.Путиныг ерөнхийлөгчид нэр дэвшихийн болон түүнийг дэмжихийн эсрэг жагсаал цуглаан болж 100 мянга гаруй хүн гудамжинд гарлаа.