Хүчтэй хүйтрэл, их цас оролт Европт үргэлжилсээр байна. Хэд хэдэн улсад агаарын температур хасах 20 хэмд хүрч, цасны зузаан 10 сантиметр болжээ. Тэнгэр муудснаас болж тээврийн хөдөлгөөн саатаад байна. Лондоны Хитроу онгоцны буудлын олон улсын нислэгийн гуравны нэгийг өөрчлөөд байна. Парисын Руасси, Орли буудлуудаас хэдэн арван онгоц нисэж чадаагүй байна. Энэ хүчтэй агаарын хүйтэн урсгал газрын дээрх тээвэрт ч хүндрэл учруулаад байна. Ром хотын гудамжуудад хэдэн километрын бөглөө үүсээд байна. 150 мянган хүн гэрэл цахилгаангүй болоод байна. Байгалын энэ гамшигаас болж Ромд долоон хүн амь насаа алджээ. Хэт хүйтэрлээс болж амь насаа алдаж байгаа хүний тоо Польш улсад өсөж байна. Тэнд долоо хоногийн дотор 45 хүн амиа алдаад байна. Сүүлийн хагас зуун жилд болоогүй хүйтэн өвөл тус улсад болж байна.