Афганистаны өмнөд нутагт болсон алан хядах ажиллагаанаас болж 6 цагдаа амь насаа алдлаа. Кандагар хотын Цагдаагийн удирдах газрын машины зогсоол дээр минижүүлсэн машин дэлбэрсэн байна гэж Франс Пресс агентлаг уламжиллаа. Өөр 16 хүн шархадаж бэртжээ. Энэ алан хядах ажиллагааны хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна. Энэ нутагт “Талибан” хөдөлгөөний бүлэглэлүүд идэвхитэй ажиллагаа явуулдаг юм.