Сонгуулийн өмнөх кампанит ажил ОУ-д төгсгөлийн шатандаа орлоо. Улс төрийн идэвхижлийн цалгиан дунд оросууд 2-р сарын 4-тэй золголоо: Энэ өдөр Орос орон даяар өнөөгийн төр засгийнг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн сүрт жагсаалууд боллоо. Владимир Путиныг дэмжиж Москвад хийсэн жагсаал хамгийн олон хүнтэй байлаа. Хэдийвээр 15 хэм хүйтэн байсан ч гэлээ энэ цуглаанд 120 мянга гаруй хүн цугларсан байна. “Эмх замбараагүй байдлыг гаргуулахгүйн төлөө, Путины төлөө”, “Орос орноо бутаргахгүйн төлөө”, “ОУ, ЗХУ-ын хувь заяаг давтах ёсгүй” гэсэн уриа лоозонгуудыг жагсагчид барьсан байлаа. Мөн энэ өдөр болсон сөрөг хүчнийхний “Шудрага сонгуулийн төлөө” цуглаан урьдах хоёр жагсаалаас хамаагүй илүү байж дээд амжилт тогтоосон байна. Зохион байгуулагчид нь 120 мянга орчим хүн гудамжинд жагссан гэж мэдэгдсэн байна. Харин цагдаагийнхны үзэж байгаагаар 40 мянгаас хэтрээгүй бололтой. Энэ жагсаал цуглаан дээр Төрийн Думын 12-р сарын сонгуулийн дүнг өөрчлөх, СЕХ-ны тэргүүн Чуровыг огцруулах, ирэх 3-р сард болох ерөнхийлөгчийн сонгуулийг “цэвэр” ил тод явуулахыг шаардаж байлаа. Мөн Владимир Путиныг огруулъя гэсэн уриа ч сонсогдож байлаа.

Ер нь энэ өдөр Орос улс даяар янз бүрийн улс төрийн эсэргүүцлийн ажиллагаанд 230 мянга орчим хүн оролцсон байна. Цагдаагийнхний үйл ажиллагааны талаар гомдол гараагүй байна. Хууль хамгаалагчид мэргэжлийн дагуу сайн ажиллагаа явуулсан гэж бие даасан ажиглагчид үзсэн байна. Оросууд 3-р сарын 4-нд таван нэр дэвшигчдээс ерөнхийлөгчөө сонгох ёстой гэдгийг сануулъя. Эдгээр нь одоогийн ерөнхий сайд Владимир Путин, ОЛАН-ын тэргүүн Владимир Жириновский, коммунистуудын удирдагч Геннадий Зюганов, “Шудрага Орос орон” намын дарга Сергей Миронов, өөрийнхөө нэрийг дэвшүүлэгч буюу бие даан нэр дэвшигч, тэрбумтан Михаил Прохоров нар юм. СЕХ нэр дэвшигчидэд зориулсан үнэ төлбөргүй шууд нэвтрүүлгийн цагын шавга суглууллаа. Энд холбооны дөрвөн телевизийн суваг, дөрвөн радио станц орж байгаа юм. Эдний дунд манай “ОДХ” радио багтаж байгаа юм. Нэр дэвшигч тус бүр 9 цагын шууд эфирийн цаг авсан ба түүний 4 цагы нь халз мэтгэлцээн зориулах ёстой. В.Путин халз мэтгэлцээнд биеэрээ оролцож чадахгүй учир нь засгийн газрын тэргүүний ажил нь цаг зав олгохгүй байна. Харин ерөнхий сайд мэтгэлцээнд өөрийн баталгаат төлөөний хүнийг явуулах эрхтэй юм.

Путины штаб энэ үүргийг Олон нийтийн танхимын гишүүн, нэрт өмгөөлөгч Анатолий Кучеренад даалгахаар шийдсэн нь тодорхой болжээ. Олон улсын ажиглагчид ОУ-д ирсээр байна тэдний 70 орчим нь ажилдаа ороод байна. ТУХН-ийн орнууд болон ЕХАББ-ын Хүний эрхийн хорооноос 600 төлөөлөгчид сонгуулийн кампанит ажлыг ажиглана гэж СЕХ мэдээлсэн байна. Бүх нэр дэвшигчид өнгөрсөн долоо хоногийн турш өөрсдийн сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөрийнхөө үндсэн хэсгийг сонгогчиддоо танилцуулсан байна. Харин нийгэм судлаачид хүн амын дунд санал асуулга явуулж сонгуулийн дүнг урьдчилан таамаглахыг оролдлоо. Энэ асуулгын дүнгийн талаар “ОДХ” радиод Олон нийтийн санал бодлыг судлах Бүх оросын төвийн ерөнхий захирал Валерий Федоров ингэж ярьсан юм: «Владимир Путины рейтинг өсөж байгаа нь гол хандлага болоод байна. Хэрвээ 12-р сарын 10-нд саналаа асуугдагсдын 42% нь түүнийг ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар нь дэмжиж байсан бол одоо тоо 52% болтлоо өссөн байна. Бусад нэр дэвшигчдийн рейтенг огт өсөхгүй байна. Харин Михаил Прохоровын байр суурь бага зэрэг бэхжсэн байна. Хэрвээ түүнийг сарын өмнө саналаа асуугдагсдын 2% нь дэмжиж байсан боло одоо 4% болоод байна» гэж тэр ярилаа

Иймэрхүү санал асуулгыг сонгуулийн өмнө бүх улсуудад явуулж байдаг юм. Энэ судалгааны дүн бодит байдалтай хэрхэн нийцэж байгаа бол? Харин нэр дэвшигчдийн рейтингийн хувьд бол энэ нь нийлээд засвартай байдаг юм гэж Улс төрийн нөхцөл байдлын төвийн захирал Сергей Михеев үзэж байна: «Хүний тухайн үеийн сэтгэл хөдлөлийг хэмжинэ гэдэг хэцүү зүйл, би бол нийгэм судлаачдын таамагт нэг их итгэхгүй байна. Харин сонгуулийн өмнөх тодорхой рейтингийн хувьд бол нийгэм судлаачид байнга онож байдаг юм. Энэ бол зөвхөн орос улсад ч бишээ» гэж тэр ярилаа. Төр засгийн сөрөг хүчинтэй хийж байгаа яриа хэлэлцээ аажмаар нийцтэй болж байна. Тэгэхдээ тодорхой хэмжээний хурцадмал байдал нийгэмд байсаар байна. Сонгуулийн дараа байдал ямар болох нь санал хураалт хэр шудрага болохоос шалтгаална гэж шинжээчид үзэж байна. Харин одоо сонгуулийн хэсгүүд дээр сүүлчийн бэлтгэлээ базааж байна. Веб-камеруудыг байрлуулж, тунгалаг хайрцгуудыг авчирч байна. Тэгэхлээр 3-р сарын 4-нд бүх зүйл бүхэнд ил харагдана. Сайн ажиглах л үлдэждээ.