НАТО-гийн орнуудаас харваж болозошгүй пуужингаас найдвартай хамгаалах аюулгүй байдлыг ОХУ-ын Агаар сансарын батлан хамгаалалтын алба хангах болно. ПДХ системийг хөгжүүлэх эвслийн зорилгыг баталгаажуулсан НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссены мэдэгдлийн хариуд дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин ингэж мэдэгдсэн байна. Аюулгүй байдлын Мюнхений бага хурал дээр Европын ПДХ систем байгуулах асуудлаар талууд бас л харилцан буулт хийж чадаагүй гэж Рогозин хэллээ. АНУ болон эвслийн хамтран байгуулах гэж байгаа ПДХ системд ОУ заавал оролцох ёстой гэж Москва үзэж байгаа юм. Эсвэл энэ систем нь ОУ-ын эсрэг чиглээгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг шаардаж байгаа юм. Москвагийн хууль ёсны болгоомжлолыг үл тоож байгаа нөхцөлд ПДХ системийн тухай цаашдын яриа хэлэлцээ ямарч боломжгүй гэж ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров урьд нь мэдээлж байсан юм.