Хойд Солонгос улсад Ким Чен Ирийн нэрэмжит одон бий болголоо. Зохих зарлигийг Бүгд найрамдах улсын ардын хурлын Дээд зөвлөлөөс нийтлүүлсэн байна. Энэ шагналаар албаны хүмүүс, цэргийн анги нэгтгэлүүд, төрийн байгууллагууд болон “тус улсын хувьсгалт үйл хэргийг чиглэлийг амьдралд хэрэгжүүлэх үйлст онцгой гавьяа байгуулсан” байгууллагуудыг шагнах юм байна. Мөн Ким Чен Ирийн нэрэмжит шагнал бий болгох тухай зарлигийг парламент бас гаргасан байна. “Шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалах, утга зохиол, дүрслэх урлаг, олон нийтийн ХМХ, биен тамир спортыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан хүмүүсийг” энэ шагналаар шагнах юм байна. Энэ 2-р сарын 16-нд ёслол төгөлдөр тэмдэглэх Ким Чен Ирийн 70 насны ойг тохиолдуулан энэ одон, шагналыг бий болгосон байна. БНАСАУ-ын тэргүүн өнгөрсөн оны 1-р сарын 16-нд зүрхний шигдээс өвчний улмаас таалал төгссөн юм.