Орос улс болон Европын улсууд хүйтэн дайны залгамжлагч болохоос  татгалзах ёстой. Энэ зуунд тохирсон энх тайвны гэрээ Европын улсуудад хэрэгтэй байна. Мюнхенд болж байгаа Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал дээр Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров ингэж мэдэгдсэн юм. Ийм гэрээний хувилбар ОУ-д аль хэдийнээс бий болсон юм. Мюнхенийн эртний тансаг буудлын бүжигт үдэшлэгийн танхимд гадаадын 70 орчим төлөөлөгчид цугларсан байлаа. Европ-Атлант болон бусад бүс нутгуудын аюулгүй байдлыг Орос улс хэрхэн харж байгаа тухай Сергей Лавров ингэж ярьсан юм: «Оролцогчид нь улс төр, хууль эрх зүйн багц үүргээр холбогдсон бүс нутгийн сегментүүдийн цагирагаар холбогдсон аюулгүй байдлын өргөн хүрээг хамарсан нийтлэг орон зайг ирээдүйд байгуулж болно. АНД-н аюулгүй байдлын байгууллагын хэлбэрийг бий болгох асуудал улам л цаг үеийнх болж байна. 2010 оны 9-р сард ОУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНХАУ-ын дарга Ху Зиньтао нарын дэвшүүлсэн санал санаачлагыг бодитойгоор авч хэлэлцэнэ гэдэгт бид итгэж байна» гэж тэр ярьсан байна.

Өмнөд Кавказ, Ойрхи Дорнод, Персийн булангийн бүс, Афганистан улсыг болзошгүй сегмент гэж сайд нэрлэсэн байна. Санал болгосон сегментэд ороогүй бүсүүд болон олон улсын харилцааг ээлжит сөргөлдөөнд хүргэх өдөөн хатгалагын бүдүүвчийг Орос улс дэмжихгүй гэж Лавров хэллээ. Манай сайн хөрш, стратегийн түнш Хятад улсыг тогтоон барих зорилготой ямарч бүтэцэд бид оролцохгүй. Бие биеэ сөрөн зогссон эвсэл гэдэг бол үеэ өнгөрөөсөн орчин цагын нөхцөлд даяарчлалыг хамарсан сүйрэлд хүргэж мэдэх хуучны жор юм. Хойд атлантын эвсэл болон түүний түншүүдийн хооронд "гүүр" бий болгох замаар аюулгүй байдлын нато төвтэй бүтэц бий болгох зорилго нь үр бүтээлгүй гэж үзэж байна. Энэ зорилгод Ази, Номхон далайн бүсэд бий болж байгаа сөргөлдөөний "үр" суусан байгаа гэдгийг сануулахад илүүдэхгүй бизээ гэж тэр хэллээ.

Европ, Атлантын орон зайд аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудал олон улсын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орж байгаа шинэ сэдэв биш юм. Энэ байдалд өөрөөр хандах бүрэн үндэслэл өнөөдөр байна. Олон улсын харилцааны байдал өөрчлөгдөж байгаа нь 2011 онд тодорхой болсон юм. Сүүлд нь"түүхэн эргэлт" гэж нэрлэх үйл явдал бидний нүдний өмнө болж байна гэж Сергей Лавров тэмдэглэлээ. Хятад улс өсөн дэвжиж байгаа, Ази Номхон далайн орнуудын улс төрийн нөлөө болон эдийн засгийн хүчин чадал өсөн нэмэгдэж байгаа зэргийг хувьсалын мэдэгдэхүйц илрэл гэж ОУ-ын ГХЯ-ны сайд нэрлэлээ. Даяарчлалын хөгжлийн "мотор нь" гэж зүй ёсоор үзсээр ирсэн Барууны орнуудын боломж болон нөлөө нь харьцангүй багасах үзэгдэл болсоор байна.