Каирт татварын албаны байшинг эсэргүүцэгчид шатаалаа. Египет улсын ДХЯ-ны ойролцоо байрладаг татварын удирдах газрын нэг танхимыг үл мэдэгдэх этгээд галдан шатаасан байна гэж өнөөдөр тус улсын төв телевиз мэдээлжээ. Энэ гал түймэр нь татварын удирдах газрын байшинд сүүлийн нэг хоногт гарч байгаа хоёрдох түймэр юм. Бямба гаригт жагсагчид тус байшингийн нэг давхарт байрласан лангуунуудыг санаатайгаар шатаасан байна. Тэр үед гал сөнөөгчид түймрийг богино хугацаанд унтрааж чадсан юм. Цэргийнхэн засгийн эрхэнд байгааг эсэргүүцсэн жагсаал цуглаан 3 дахь өдрөө үргэлжилж байна. Татварын албанаас холгүй орших ДХЯ руу дайрсан жагсагчид болон цагдаагийнхий хооронд мөргөлдөөн болсоор байна. Баасан гаригаас хойш Каирт болсон мөргөлдөөнөөс болж 7 хүн амь насаа алдсан гэж Эрүүл мэндийн яам мэдээлжээ.