НҮБ-ын АЗ-ийн бямба гаригт баталсан Сирийн талаарх тогтоолд Орос, Хятад улсууд хориглох эрхийнхээ дагуу хориг тавилаа. Санал хураалтад оруулсан баримт бичиг нь болж байгаа бодит байдлыг тэнцвэргүй харуулсан, сирийн талуудад адил бус дохио өгч байна гэж НҮБ-ын дэргэд ОХУ-аас суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдсэн байна. Сирийн сөрөг хүчин хүчирхийлэл үйлдэж байгаа хэт даврагч бүлгийнхнээс салах ёстой гэж тэрээр хэлсэн байна. НҮБ-ын АЗ-ийн Сирийн талаарх тогтоолын барууныхны төсөл урьдын адил ОУ-д таалагдахгүй байна гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров урьд нь сэтгүүлчидэд мэдэгдсэн билээ. Нэгдүгээрт барууны төсөлд Сирийн одоогийн засгийн газрыг сөрөг хүчнийхнээс илүү шүүмжилсэн байна. Жишээ нь төр засагт хэд хэдэн шаардлагыг тулгасан хирнээ сөрөг хүчнийхэнд ямарч шаардлага тавиагүй байна гэж тэр ярилаа. Өөр нэг асуудал бол Сири улсын ерөнхийлөгчийг төрийн эрхээс зайлахийг шаардсан явдал гэж Лавров хэлээд Москва Башар Асадыг хамгаалаад байгаа юм бишээ, олон улсын эрх зүйг хамгаалж байгаа юм гэж тэмдэглэсэн байна.

Бүх дэлхийн байгууллагын АЗ-д Сирийн талаар тогтоол батлах тухай санал хураалд бүтэлгүй болсонд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун гайхаж байгаагаа илэрхийллээ. “Сирийн ард түмний эсрэг үйлдэж байгаа хүчирхийллээ нэн даруй зогсоохыг уриалсан нийтийн дуу хоолойг сирийн төр засаг сонсох ёстой энэ үед олон улсын хамтын нийгэмлэг болон НҮБ-ын үүргийг хөсөрдүүлж байна гэж” Пан Ги Муны хэлснийг хэвлэлийн албаныхан уламжилсан байна. НҮБ-ын АЗ дээр Хятад улс, ОУ-ын байр суурийг хуваалцлаа. “ОХУ-ын санал болгосон нэмэлт өөрчлөлтийг Хятад улс дэмжиж байна гэж” НҮБ-ын дэргэд суугаа Хятад улсын байнгын төлөөлөгч Ли Баодун зөвлөлийн хуралдаан дээр хэлсэн байна. Хятад улс энэ тогтоолын эсрэг санал өгөхөөс өөр арга байсангүй гэхдээ Сири улсыг хямралаас гаргах болон хүчирхийлэлийг зогсоох талаар олон улсын хамтын нийгэмлэг хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна гэж тэрээр мэдэгдсэн байна.

НҮБ-ын АЗ-ийн гишүүнийхээ хувьд Орос, Хятад улсууд Сирийн талаархи тогтоолыг хоёр дахь удаагаа хориглож байна. Сири улсын төр засгийн эсрэг хориг арга хэмжээ авахаар заналхийлсэн НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг өнгөрсөн оны 10-р сард Орос, Хятад улсууд бас хориглосон юм. НҮБ-ын зөвшөөрлийн дагуу НАТО-гийн цэргийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын АЗ-ийн тогтоолоор сөрөг хүчнийхэн Муаммар Каддафигийн дэглэмийг түлхэн унагаасан тэр Ливийн “зохиол” давтагдахвий гэдгээс Москва  Бээжинд бологоомжилж байгаа юм. Харин Ливи улсад тогтвортой байдлыг сэргээж чадаагүй билээ.