Тувагийн Өвлийн өвгөн болон Буриадын Цагаан өвгөн болон үлгэрийн бусад  баатрууд Сар шинийн баяраар Улаан-Үд хотод золгон, бүс нутгийн хоорондын  “Үлгэрийн Сагаалган” аяллын хүрээнд Буриадын нутгуудад очно. Энэ тухай РИА Новости агентлагт Буриадын ЗГ-ын төлөөлөгч мэдээлжээ. Луу жилийг оросын буддийстууд  2-сарын 22-нд тэмдэглэх юм. Буриад улсад энэ Сар шинийн баярыг “Сагаалган” гэж нэрлэдэг, тус БНУ-ын дөрвөн дүүрэгт 21-26 ны өдрүүдэд аяллын төслийг хэрэгжүүлэх юм.  “Шинэ жилийн эхний өдөр  УлаанҮд хотын төвийн  үлгэрийн мөсөн хотхонд  Сагаан Убгэн, Өвөл эх /Тугэни Энекэн /буриадын зкочид Тувагийн Соок Иреем нар болон бусад  зочин гийчид золголт хийнэ.   Дараа нь тэд  угсаатны музей үзэж, аяллын болон соёл урлагийн бусад хөтөлбөрт оролцоно. Түүнчлэн, тэд  Өвөр байгалийн дүүргийн Турка тосгонд очиж  соёл-урлагийн  баяр наадам оролцож, “Байгалийн зогсоол” эдийн засгийн аялал жуулчлалын байгалийн сайхантай  танилцах ажээ.