Орос улс сирийн ерөнхийлөгчийн хавь заяанд звсондоо  бус, харин олон улсын аюулгүй байдалд санаа тавьж байна гэж ОХУ-ын ГХЯ- ны тэргүүн Сергей Лавров  аюулгүй байдлын асуудлаар Мюнхенд болсон бага хуралд оролцогчдын  асуултанд хариулахдаа цохон тэмдэглэв. “Сирийн асуудлаархи НҮБ-ын АЗ-ийн маррокийн тогтоолын төсөлд     зөв өөрчлөлтүүдийг хийсэн, гэхдээ түүн дээр бас ажиллах хэрэгтэй “гэв.  Уг баримт бичигт заавал тусгагдсан байх ёстой  2 асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж С.Лавров цохон тэмдэглэв. Нэгдүгээрт, энэ нь хүчирхийллээр дамилдуулан хүн амыг айлган сүрдүүлж, дээрэм тонуул хийж байгаа зэвсэгт бүлгийнхний  эрээ цээргүй явдлууд юм. Хоёрдугаарт,  НҮБ-ын   АЗ-ийн дүрэм нь  тусгаар улсуудын дотоод хэрэгт оролцохгуй байхаар заасан байдаг.  АЗ мөргөлдөөнтэй байгаа орнуудын эцсийн дүнг урьдчилан  шийдэхгүй тийм хэлбэрээр яриа хэлэлцээ явуулахад  хүчин чармайлт тавих ёстой юм.