Засгийн газрын хүчнээс Хомс хотыг их буугаар буудсаны улмаас 200 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархдасан гэж өнөө өглөө «Ройтер» агентлаг  Лондон дахь «Хүний эрхийг хэрхэн хангаж байгааг хянан шалгах Сирийн төв»-ийн мэдээллийг үндэслэн  мэдээлсэн юм. Гэвч Дамаск тус мэдээг албан ёсоор няцаав.

 «Аль-Арабия», «Аль-Жазира» телевизийн сувгуудаар үзүүлсэн зураг олон хүн хэлмэгдсэн тухай  мэдээллийг  нотлосон ганц  нотолгоо боллоо. Эдгээр сувгаар гудамжуудад буй олон зуун цогцосыг үзүүлэв. Засгийн газрын цэрэг, сөрөг хүчний хоорондын мөргөлдөөний  талаар тодорхой мэдээлээгүй байна. Төв байр нь Лондонд ажилладаг мониторингийн төвөөс л сирийн армийн ажиллагаанд хэлмэгдэгсдийн талаар  мэдээлж байна.

Саяхан энэ төвд очоод ирсэн Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Долгов хэлэхдээ «Энэ төв бол төвийн тэргүүний байр юм. Тэнд өөр ажлын өрөө ч ажилтнууд ч алга. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн төвийн мэдээллийг үндэслэн сирийн цэрэг энгийн номхон олон арван хүнийг буудан хөнөөж байгааг мэдэгдсээр байна. Төв ийм мэдээлэл хаанаас авч байгаа юм бэ? Хэнээс яаж авч, ямар баримт нотолгоог баримталж байгааг хэн ч мэдэхгүй байна» гэв.

«Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч Хомс хот руу утасдав. Сөрөг хүчин урьтаж буудсан. Сирийн арми үүний хариуд гал нээсэн боловч хүнд зэвсэг хэрэглсэнгүй гэж нүдээрээ үзсэн хүмүүс мэдээллээ. Сирийн хүн ам хэд хэдэн сарын өмнө хулгайлагдсан танил  хүмүүс, төрөл төрөгсөдөө арабын телевизийн хоёр сувгаар үзүүлсэн цогцосуудын дотор харсан байна. Энэ зургийг чухам хаана авсан нь тодорхой бус байна.

Сирийн телевизээр Дамаскын албан ёсны мэдэгдлийг нэвтрүүлэв. Сирийн дэглэмийн асуудлыг НҮБ-ын АЗ-д хэлэлцэх үеэр Башар Асадын дэглэмийг муучлаж гутаахын тулд Хомсын аллага хядлага гэгчийн тухай мэдээллийг  тархааж байна гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Хоёр тал мөргөлдсөн байж магадгүй. Гэвч хүрээг нь хэт хэтрүүлсэн байна гэж Оросын улс төр судлаач Станислав Тарасов хэлээд «Сөрөг хүчний өдөөн хатгалга зэвсэгт мөргөлдөөнд хүргэж байна. Хоёр тал мөргөлдөж байна. Гэсэн ч цар хүрээ нь ямар байгаад хэргийн учир оршино. Харин их буу, танкуудаар буудсан гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэлд итгэж болно гэж үү?» гэлээ.

Өнөө орой НҮБ-ын АЗ-д Сирийн тухай тогтоолын төслөөр санал хураана. Үүний өмнө Орос Хятад хоёр улсаас тус  баримт бичгийг эсэргүүцэв. Нэлээд удаан зохицуулсны дараа түүнд ямар нэг өөрчлөлт оруулсан байна. Гэвч эдгээр өөрчлөлт хангалтгүй байна гэж Москва үзэв. Тогтоолын төсөл ливийн хэрэг явдлыг  Сирид давтуулах боломж олгож байна. Орос улс өрөнхийлөгч Башар Асадыг огцоруулахыг уриалж,Сирид цөмрөн орох боломж олон улсын хүчинд олгож буй  баримт бичгийг хүлцэхгүй.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өөртөд нь утасдсан явдал ч ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын байр суурийг зөөлрүүлсэнгүй. «АНУ АЗ-д бас нэг хэрүүл маргаан өдөөхийг нэгэнт эрмэлзсэн бол бид тогтоон барьж чадахгүй» гэж Сергей Лавров тэмдэглэв. Тогтоолын төсөлд оруулмаар өөрчлөлтийг Хиллари Клинтон ба НҮБ-ын АЗ-ийн өөр түншүүдэд явуулсан. Эрүүл ухаан атгаг хандлагаас давамгайлж, баримт бичгийн төслөөр өнөөгийн байдлаар нь санал хураахгүй гэдэгт найдаж байна гэж Оросын ГХ-ийн сайд мэдээлэв.