Эх орончдын хүчнийхний цуглаан болон сөрөг хүчнийхний арга хэмжээнүүд    ямар нэгэн зөрчилгүй болж өнгөрлөө. Поклонная горагийн засгийн газрыг дэмжих цуглааны үеэр зохион байгуулагчдын нэг Надежда Корнеева саатуулагджээ.  Зохион байгуулагчдын мэдэгдэлийн дагуу арга хэмжээнд 15000 мянган хүн оролцох ёстой байжээ. Гэтэл Дотоодыг хамгаалах яамны авсан тоо баримтаар тэр тоо 130 мянга давжээ.  Үүнээс болж цагдаагийнхан  нийслэлийн  гол урсгал зам  болох Кутузовын өргөн чөлөөг хаах болжээ. Сөрөг хүчнийхний  “Шудрага сонгуулийн төлөө” цуглаан Болотная талбайд улстөрийн хоригдлуудыг чөлөөлж, Сонгуулийн төв хорооны тэргүүн Владимир Чуровыг  огцруулахыг шаардаж,  “Яблоко” намын тэргүүн Григорий Явлинскийг 3-р сарын 4-нд явагдах  Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг шаардсан тогтоолыг батласнаар  цуглаанаа өндөрлөв. Зохион байгуулагчдын өгч байгаа тоо баримтаар Болотная талбайд 120 мянгаас доошгүй хүн иржээ. Гэтэл цагдаагийнхан 34 мянган хүнээс даваагүй гэж үзжээ.  Нөгөөтэйгүүр, сөрөг хүчнийхний “Шудрага сонгуулийн төлөө” цуглаан  орсоын хойд нийслэл Санкт-Петербургэд ажлаа эхэллээ.