Орос улс олон улсын харилцааны хүрээнд шинэ сөргөлдөөнийг үүсгэж мэдэх бүдүүвчийг эсэргүүцэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Мюнхений аюулгүй байцдлын асуудлаархи 48 дахь бага хурал дээр үг хэлэхдээ мэдэгдэв. Сөргөлдөн тэмцэлдэх эвслүүдийг байгуулах нь сүйрэлд хүргэх аюултай хэрэг гэж тэрээр мэдээлэв. Лавров эвсэл ба эвслийн түншүүдийг оролцуулан аюулгүй байдлын ямар нэг бүтцийг байгуулахад чиглэгдсэн НАТО-гийн оновчтой бус ажиллагааг жишээ болгон дурдав. Орос улс өөрий нь сайн хөрш, стратегийн түнш Хятад улсыг тогтоон барих ажиллагаанд оролцохгүй гэж ОХУ-ын ГХ-ийн сайд нэмж хэллээ.