Чөлөөт худалдааны дүрмийг зөрчсөн гэх  ДХБ-ын  шийдвэрийг Хятад улс хүлээн зөвшөөрөв. Хятад улс дэлхийн зах зээлийн 9 төрлийн  ашигт малтмалын тэргүүлэгч нийлүүлэгчийн хувьд 2 жил өөрийн экспортонд хязгаарлалт  хийсэн. Хятад нь худалдааны хиймэл саадаа цуцлах  шаардлагатай болоод байгаа юм. Нөгөөтэйгүүр, шинжээчдийн  үзэж байгаагаар, Бээжингийн түүхий эдийн экспорт нь тэдний гол өрсөлдөгчид болох АНУ болон ЕХ-той тэмцэх  зэвсэг байхаа болино гэдэгт эргэлзэж байгаа аж.

Хятад улс нь фосфор, цинк, марганец, боскитын шатах төрлүүд болон бусад нилээд хэдэн эрдэсүүдийн экспортыг   байгаль орчноо хамгаалах үүднээс хязгаарлаж байсан гэж ДХБ-ыг итгүүлэх гээд чадаагүй. Бээжингийн нэг талыг барьсан алхам нь дэлхийн зах дээр  эдгээрийн үнийг эрс  өсөхөд хүргэсэн. Үүнээс Хятад улс  ашиг олоод зогсоогүй  юм.  АНУ, Канад, Мексик болон ЕХ-ны нилээд орнуудын өнгөт  төмөрлөгийн, химийн, ган хайлуурын аж үйлдвэрт томоохон цохилт өгсөн юм.Тэд дэлхийн эдийн засгийн энэ салбарын томоохон удирдагчид бөгөөд Хятад улс тэдний түүхий эдийн чөлөөт замыг хааж, тэдэнд өрсөлдөгчийн хүчтэй дуудлага илгээсэн юм.

Шуугиант энэ явдал  нь Еврокомисс  3-р сард дотоодын зах зээлийг хятадын  бараанаас хамгаалах багц баримт бичгийг боловсруулж буйтай нэгэн зэрэг болсон юм.  Дэлхийн томоохон түншүүдийн хооронд хагарал гарч буй нь илт байна.

Хятад улс ДХБ-тай зөрчилдсөны дараа түүхий эдийн зэвсгээсээ ангижрах болов уу? Энэ тухай Финанс-Бизнес Консалтинг группын эдийн засгийн сургуулийн  захирал Сергей Пятенко  хэлэхдээ «Хятад  улс ДХБ -ын дүрмээр л байх ёстой юм. Хятад бол аль нэг дүрмээр дахин дахин тоглоод байхаар эдийн засгийн  хүчирхэг гүрэн биш юм. Хятад улсад ямар нэгэн засвар хийхэд хүрээд байна, гэхдээ  магадгүй үүний оронд тэд ямар нэгэн арга бодож олж болох юм» гэлээ.

Глобальчлалын асуудлын хүрээлэнгийн  захирал Борис Кагарлицкий тэмдэглэхдээ «Өөр нэг таамаглал нь Хятад улс  ДХБ-ын шаардлагуудыг биелүүлэхээс  нээлттэй  татгалзаж магадагүй юм. Энэ нь  харин ч бүр байж болох  юм. Энэ бол анхны жишээ болж мэднэ.  Үүний  дараа ДХБ-ын дүрмийг зөрчсөн түүний  олон гишүүд шил дараалах болно» гэлээ.

Хурц сөргөлдөөөнийг үл анхааран өнөөдөр аль ч тал худалдааны дайн хийх сонирхол үгүй байгаа. ЕХ-ны хувьд бол өнөөдөр хамгийн гол нь хамгийн бага зарлагаар гадаад өрнөөсөө салах.  Хятадын  хувьд худалдааны дайн   европын орнуудын зах зээлийг алдах аюул занал  болон нийгмийн тэсрэлт, яагаад гэвэл экспортын чиглэлтэй  үйлдвэрүүд нь дампуурч эхлэнэ.

Гэтэл  Хятад зэвсгээ “хорогдуулахыг” огтхон ч хүсэхгүй юм. Агуулахад нь  газрын ховордсон металлууд байгаа бөгөөд Хятад дэлхийн зах зээлийн 95 хувийг хянаж  байна. Өнгөрсөн жил  тэдгээрийн экспортыг 40 % хүртэл   бууруулсан.  Энэ нь АНУ, Япон, ЕХ-ны орнуудын “загварын“ үйлдвэрүүд болох машин болон эрчим хүч хэмнэлтийн болоод  гар  компьютерын үйлдвэрлэлд цохилт өгсөн юм. Бээжин өөрийн алхмаараа гадаадын түншүүддээ түүнээс  хараат байдалд орно  гэдгийг сануулаад авсан. 

Үүнээс  үзэхэд энэ хэрэг дохио зангаагаар зогсохгүй бололтой.  “ Тао гуан  янхуэй”  өөрийн боломжоо цагийг  нь иртэл нууж бай” гэсэн  радикал  томъёо Хятад улсад газар аваад байна.  1990 -ээд оны эхэнд үүнийг  Дэн Сяопин санал болгож  байсан юм.  Хятад улс дэлхийн тоглогч болжээ, тэгээд дэлхий даяар өөрийн сонирхолоо хамгаалах шаардлагатай ажээ.Үүнтэй холбогдуулан дэлхийн худалдаанд дайн хийхийг   Бээжингээс  хүлээхийн хэрэггүй юм.