Оросын иргэдийн улстөрийн идэвхийн ээлжит алхам   2-р сарын 4-ний өдөр тохиолоо. Оросын ихэнхи хотуудад буюу Алс-Дорнодоос баруун хил хязгаар хүртэл одоогийн эрх баригчдыг дэмжсэн, эсэргүүцсэн жагсаалууд болсон, одоо ч үргэлжилсээр байна. Өнөө үед бүх жагсаалуудад оролцогсдын нийт тоо  албан ёсны хараахан тодорхойгүй байлаа. Яагаад гэвэл байдал байнга өөрчлөгдөж  байна.

Манай радио станцийн байрнаас  холгүй орших  Якиманка гудамжинд “Шудрага сонгуулийн төлөө”  цуваа хөврөн явж байлаа.  Цуглааныг ямар нэгэн намын бэлэгдэлгүй  “бүхиргэдийн” цуваа тэргүүлж явлаа. Түүний араас  ардчилагчид жагсаж, үндсэрхэг үзэлтэнүүдийн дараа, “зүүний хоёр ч“ байгууллагын  төлөөлөгчид жагсагчдын сүүлийг барин явж байлв. Цуглаан эхлэх үед 30 орчим мянган хүн байлаа. Оролцогчид  туг, уриа болон арга хэмжээний бэлэгдэл  цагаан өнгийн бөмбөлгүүд болон цагаан өнгийн тууз барьсан байв.  Жагсаалд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, тэрбумтан Михаил Прохоров оролцсон бөгөөд тэр үг хэлэхээс татгалзаж байлаа.

13:00 цагт Москва хотын өөр нэг өнцөгт, Поклонная гора-д  ерөнхийлөгчийн сонгуульд нэр  дэвшигч, одоогийн  Орос улсын ерөнхий сайд Владимир Путины талынхан хуран цугларсан юм. Тэд “Бид  улсаа бутраахыг тэвчихгүй!” гэсэн уриа барьсан байлаа. Мөн тэд Орос улсад Украины адил “өнгөт хувьсгал “хийх оролдлогуудын  эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлж байлаа. Урьдчилсан тоо  баримтаар тэнд 100 мянга орчим  хүн цугларчээ.

14:00 цагт “Шудрага сонгуулийн төлөө” цуглаанд коммунистууд болон үндсэрхэг үзэлтэнүүдтэй нэгдэхийг хүсээгүй ардчилагчид дангаараа Академич Сахаровын нэрэмжит өргөн чөлөөнд  жагслаа. Цуглаанд 30 мянга гаруй хүн оролцожээ.

Хамгийн бага /1,5 мянган хүн/ оролцсон  цуглааныг  Москвагийн төвийн  Пушкины талбайд “Цэвэр, шудрага ардчиллын төлөө” уриан дор  Владимир Жириновский тэргүүнтэй  Оросын Либерал –ардчилсан нам зохион явуулав. Мэдээжийн хэрэг ийм маягийн арга хэмжээнд зөвхөн тухайн талын халуун тэмцэгчид  төдийгүй   улс -төрийн үнэгүй реалити-шоу үзэх сонирхолтой, сониуч хүмүүс цуглардаг нь ойлгомжтой юм. Төрийн думын депутат, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  Владимир Жириновский өөрийн өвөрмөц илтгэлээрээ нэрд гарсан хүн.

Одоогийн байдлаар бүх цуглаан дээр бүхэлдээ байдал амагалан тайван байна.  Цагдаагийн өндөржүүлсэн ангиуд жижүүрлэж байна.  -20С хэмийн хүйтэн цуглаанд  оролцогсдыг төдийлөн  гонсойлгосонгүй. Дэндүү даарсан хүмүүс  гэртээ харих юм уу,  эсвэл метро болон ойр хавийн цайны газар орж дулаацах боломжтой юм. Цуглааныг зохион байгуулагчид халуун цай уух хүсэлтэй хүмүүст үнэгүй цай тарааж байна. 

Хамгийн гол асуулт: энэ болон тэр  цуглаануудын  хоорондын  ялгаа  нь юунд байна вэ? Тэд бүгдээрээ Орос улсыг эрх чөөлөтэй, ардчилсан, хүчирхэг болон цэцэглэн мандахыг нь хүсч байгаа.  Ялгаа нь юунд байна вэ гэвэл, одоогийн эрх баригчид үүнийг хийж чадахгүй, харин бусад нь хийж чадна гэж тэд үзэх ажээ.  Эсвэл эсрэгээр, зөвхөн одоогийн засаг энэ чиглэлээр  юм хийх эрмэлзэлтэй бөгөөд     улс орныг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна.   

Гэрэл зураг