Ямар нэг бүс нутгийн цэрэг-улс төрийн тогтворгүй байдал  хүч хэрэглэхэд тухирах ёсгүй гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Мюнхений аюулгүй байдлын асуудлаархи бага хурал дээр онцлов. «Улсын дотоодын мөргөлдөөнтэй холбогдуулан гадаадын этгээдийн явуулах ажиллагааны тухай асуудал гарсан. Ямар нэг бүс нутгийн цэрэг-улс төрийн тогтворгүй байдал олон улсын үйл явдалд нөлөө үзүүлэх  тэргүүлэх улсуудын  хэрэглэж дадсан хөшүүрэг суларсан нөхцөлд  хүч хэрэглэхэд тухирах шалтгаан  болох ёсгүй гэж тэрээр хэллээ. «Бид дэлхийн хамтын нийгэмлэгээс олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул  учрахаас  сэрэмжлэх эсвэл тулгарсан аюулыг няцаах зорилгоор арга буюу оролцох тохиолдлыг үгүйсгэхгүй байгаа нь мэдээжийн хэрэг. Гэвч ийм арга хэмжээ НҮБ-ын дүрэмд бүрэн нийцэх ёстой» гэж сайд хэллээ. «Дотоодын мөргөлдөөнд татагдан оролцож буй ямар нэг талыг дэмжиж, улс төрийн байгууламжийн бүдүүвчийг  гаднаас тулгах гэсэн оролдлого бол тогтворгүй байдалтай  бүсийг өргөжүүлэх, олон улсын харилцааг эмх замбараагүй байдалд оруулж мэдэх аюултай зам мөн. Үүнийг нотлон харуулсан тод жишээнүүд  байна гэж Сергей Лавров онцлов.