ЗХУ-аас явуулсан 3 тэрбум долларын өртөг бүхий цул цагаан алт олсон гэж америкийн эрдэнэ хайгч Грег Брукс мэдээлэв. Түүний хэлснээр бол 71 тонн үнэт түмөрлөг 1942 онд германы шумбагч онгоцны АНУ-ын эрэг хавьд живүүлсэн Британийн «Порт Николсон» хөлөг онгоцны дотор байна. Брукс ачааг дээшээ гаргах эрх авчээ. Сонирхогч гол гол тал одоогоор үг дуугүй байна. Тэд ачааны бодит үнийг тогтоохыг хичээж байгаа бололтой.

 2008 онд эхэлокатор төхөөрөмж тусламжтайгаар энэ хөлөг онгоцыг олсон гэж Брукс мэдээлжээ. Хожим тэр  живсэн хөлөг онгоцны  зургийг усан дор авч амжсан. Үйлдвэрийн дугаар  хажууд нь тод харагдаж байна. Эрдэнэ эрэгч  архивын материалыг судлаад чухам «Порт Николсон»-ыг олсон гэсэн дүгнэлт хийжээ.

Мөн дүгнэлт эргэлзээгүй байна гэж Оросын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн усан дорхи судалгааны талаархи мэргэжилтэн Сергей Ольховский хэлээд «Германы U-87 шумбагч хөлөг Галифаксаас Бостон руу явсан  ХВ-25 цэргийн цувааны хоёр хөлөг онгоцыг 1942 оны 6-р сарын 16-нд живүүлснийг нийтээр бүх мэднэ. Албан ёсоор мэдээлснээр цэргийн 4 мянган тонн ачаа тээвэрлэж явсан британийн «Порт Николсон» живсэн хоёр хөлгийн нэг байжээ. Энэ хөлөг онгоц чухам хаана живсэн нь нууц биш. Гэвч эргээс хол нэлээд их гүнд байгаа хөлөг онгоц судлаачдын сонирхолыг тийм их татахгүй байсан» гэв.

Эдугээ мөн хөлөг онгоц АНУ-ын зуун хойд Кейп-Корд хойгоос 50 бээр зайтай 200 гаруй метр гүнд байгаа. Ачааг дотроос нь гаргах нь нэлээд үнэтэй хүнд түвэгтэй ажиллагаа болно. Гэвч Грег Брукс аз туршихад бэлэн байна. Зардлаа бүрэн нөхнө. Юу гэвэл ленд-лиз хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас нийлүүлсэн зэр зэвсгийн төлбөрийг зөвлөлтийн засгийн газраас  төлөх цагаан алт хийсэн хайрцагууд тэнд байна гэж тэрээр итгэж байна.

Сергей Ольховский цааш нь хэлэхдээ «ЗХУ дэлхийн 2-р дайны үед Их Британи, АНУ-аас нийлүүлсэн зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний төлбөрийг үнэт төмөрлөгээр төлж байсан юм. Тээвэрлэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд цэргийн нийлүүлэлтийн төлбөрийг нуун далдлаж байв. Цэргийн ба энгийн хөлөг онгоцоор алт тээвэрлэж байсан. Германы шумбагч хөлөгүүд  тээвэрлийн зарим хөлгийг живүүлэв. Энэ удаад ч ленд-лиз хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг ЗХУ британийн хөлөг онгоцоор АНУ руу нуцаар явуулсан байж болно» гэв.

Живсэн хөлөг онгоцод үнэхээр цагаан алт байвал олдворыг эзэмших гэсэн олон этгээд гарна. АНУ, Орос улс, Их Британи  сонирхогч талууд юм гэж шунмагч Михаил Школьников хэлээд «Тэнгис далайн хууль ёсоор ёроолд  нь байгаа ачаа усан цээл хамрагдах улс буюу ачаа тээвэрлэгч хөлгийн эзэн, ачааны эзэн Орос улсын  эрх мэдэлд байх ёстой.Энэ ачааг өмчлөх эрх хэдийд хэнийх байснаас ихээхэн зүйл шалтгаална» гэв.

 Өөрөөр хэлвэл архивын материалыг сайн судлах хэрэгтэй гэж санхүүгийн маргааны талаархи шинжээч Владимир Юрасов хэлээд «Тус үнэт олдворыг хүлээж авах улсад мөн эрхийг хууль ёсоор шилжүүлээгүй бол түүнийг ЗХУ-ыг өвлөн залгамжласан Орос улсад шилжүүлэх ёстой. Харин тэртээх гэрээгээр авсан үүргийг ямар нэг шалтгаанаар өнөө болтол хүчингүй болгоогүй бол Орос эд хөрөнгөө өөрт нь нийлүүлсэн улсад төлбөрөө төлнө. Хэлэлцээрийг л нарийн судлах хэрэгтэй» гэв.

Ямар байсан ч эрдэнэ хайгч Грег Бруксад их юм ноогдохгүй. Тэр эзэн нь алдсан ачааг олжээ. Эзэн нь тэнгисийн гүнийг судлагчид ямар хэлбэрээр талархал илэрхийлэх нь тодорхой бус байна.