Өнөөдөр Москвад улс төрийн янз бүрийн хүчний олон мянган хүний цуглаан жагсаал болж байна. Хүйтэн байсан ч санаснаас илүү олон хүн оролцож байна. Поклонная өндөрлөг дээр болсон эх оронч хүчний цуглаанд 100 мянга орчим хүн оролцов. ДХЯ-ны мэдээлснээр бол цуглаанд оролцогчдын урьдчилан мэдүүлсэн тоо хэмжээг үнэн хэрэг дээр хэтрүүлсан учир зохион байгуулагчды нь хариуцлагад татаж мэднэ. «Шудрага сонгуулийн төлөө» уриан дор болж байгаа сөрөг хүчний жагсаалд оролцогчид   нийслэлийн төвд хүрч, Болотная талбай дээр цуглаан хийж байна. Энд 30 мянган хүн цуглараад байна. Хүмүүс цагаан бөмбөлөг, туг барьж ирлээ. Гол төлөв засгийн газрын эсрэг уриа лоозон дэвшүүлж байна. Харин «Өвлийн улирлын цагийг буцаах» гэх мэт  улс төрийн бус  шаардлага ч тавьжээ. Цагдаа нар болон дотоодын цэргийн албан хаагчид жагсаалын цувааны хажууд жижүүр хийж байна. Пушкинская талбайд Либерал-ардчилсан намаас ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Владимир Жириновскийг дэмжсэн цуглаанд бараг 1 мянган хүн оролцов. Өнөөдөр оросын Сибирь, Алс Дорнодын  хэд хэдэн хотод янз бүрийн хүчний цуглаан жагсаал хийжээ. ДХЯ-ны мэдээлснээр бол эдгээр арга хэмжээнд цөөн хүн оролцсон хийгээд онцгой тохиолдол гарсангүй.