Египтийн Суэц хотод жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөсний улмаас 11 хүн нас баржээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлж буйгаар нас барсан хүмүүс  20-23 насны залуучууд байжээ. Мөргөлдөөнд нэрвэгсдийн нийт тоо 500 хүрээд байна. Тэдний ихэнхи нь галт зэвсгийн  шархдалттай ажээ.  Пүрэв гаригт олон нийтийн тэмцэл нь хотыг нөмөрч,одоо болтол үргэлжилсээр байна. Каирт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд мөргөлдөөн  эхэлснээс  2500 гаруй хүн эмнэлэгт хандаад  байна.   Египетийн иргэд  Порт-Саид хотод болж өнгөрсөн хөл бөмбөгийн тэмцээний дараа гарсан зодоон зохионд  хүчнийхнийг ямар ч арга хэмжээ аваагүй  гэж буруутгаж байна. Тэр үед 74 хүн нас барсан юм. Суэцын иргэдийн бослогын шалтгаан нь  стадионд нас барагсдын дунд тэдний нутгийнхан байсанд орших ажээ.