Европд тэсгэм хүйтэн болсны улмаас нэг долоо хоногт 220 хүн осгож нас баржээ. Итали, Серб, Венецид болон европын бусад орнуудад нас барагсдын цогцсыг  гудамж, хөлдүү сувгуудаас олж  байна.  Өнгөрсөн нэг хоногт Польшид найман хүн осгож үхжээ. Тус улсын өмнөд хэсэгт  хүйтний эрч -37 С хүрч байна.  Байруудад халаалтын болон усны хангамжийн    системүүд эвдэрч байна. Бельгид байдал амаргүй байна. Өмнө нь Бельгийн автозамын 75 % болон Брюссель орох замууд хаагдсан.  Болгарт гуравдахь өдрөө 1000 гаруй сургууль хаагдаад байна.  Орос улсын ихэнхи нутагт  хүйтний эрч чангарсаар  нэгдүгээр сард  60 гаруй хүн осгон амиа алджээ.

Гэрэл зураг