Өнөөдөр оросын хотуудад явгадаж байгаа жагсаал, цуглаанууд нь тайван амгалан явагдаж байна.  Ямар нэгэн хүчтэй зөрчил гараагүй байна.  Ихэнхи бүс нутгуудад арга хэмжээнүүд нь урьдаас төлөвлөгдөж байсан юм. Гэтэл тэсгэм хүйтнээс болж зарим арга хэмжээнүүд цуцлагдаж, заримд нь цөөн хүн иржээ. Эрхүү мужид Либерал-Ардчилсан намын  талын - 30, Тюменьд -40, харин Өмнөд Сахалинд зөвшөөрөгдсөн жагсаалд ердөө дөрвөн хүн ирсэн гэж Дотоодыг хамгаалах яамнаас мэдээлжээ. Москвад бямба гаригийн жагсаалд оролцож байгаа хүмүүсийн тоо 70 мянга гараад байна.Оросын эх орончдын  "Поклонная гора" - д зохиогдож байгаа цуглаанд    50 мянга гаруй хүн оролцож байна.  Большая Якиманкад эхэлсэн  сөрөг хүчнийхний цуглаанд 15  мянган хүн оролцож байна.