Сирийн асуудлаархи тогтоолын төслөөр санал хураахыг өнөөдөр АНУ оролдвол НҮБ-ын АЗ-д бас нэг хэрүүл маргаан үүсч мэднэ. Өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров «Россия-1» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө ийм санаа бодлоо илэрхийлэв.Москвагийн байр суурийг харгалзан үзээгүй тогтоолын төслийг авч үзэхгүй гэж тэрээр найдаж байна. Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах ба Дамаскын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах шаардлагыг дэмжихээс татгалзаж, Сирийн хямралт байдлыг зохицуулахад хүч хэрэглэхийг эсэргүүцсэн Орос, Хятад  ба бусад зарим улсыг түгшүүлсэн  зүйлүүдийг харгалзсан баримт бичгийг АЗ-ийн гишүүд зохицуулсан гэж урьд мэдээлсэн билээ.