Орос, Хятад улсууд өнөөдөр НҮБ-ын АЗ дээр Сирийн асуудлаар маррокийн тогтоолын төсөлд санал хураахад хориг тавих эрхээ ашиглав. Уг баримт бичгийн  хамтран зохиогчоор Зөвлөлийн долоон улс орсон бөгөөд, АЗ-ийн гишүүн 13 орон дэмжиж, 2 гишүүн эсрэг санал өгсөн юм. АЗ ийн дүрмээр тогтоолын төслийг батлахад 15 орны 9 нь дэмжсэн санал өгөх ёстой бөгөөд байнгын гишүүн “таван”орны нэг нь ч эсрэг санал өгч болохгүй ёстой ажээ. Эдгээр орнууд бол Их Британи, Хятад улс, ОХУ, АНУ, Франц улс юм.

 “ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевын даалгавраар ГХ-ийн сайд болон ГТА-ны захирал Михаил Фрадков нар 2-р сарын 7-нд Дамаскад сирийн ерөнхийлөгч Башар Асадтай уулзалт хийх юм  гэж Сергей Лавров Мюнхен хотоос Москвад буцаж ирэхдээ сэтгүүлчдэд мэдэгдлээ.