Оросын өнөөгийн засгийн талынханы ба эсэргүүцэгчдийн олон нийтийн жагсаал цуглаан өнөөдөр оросын хэд хэдэн хотод боллоо. Улс орноо хөгжүүлэх өнөөгийн чиг бодлогыг дэмжсэн «Бид Орос улсын төлөө» цуглаан Челябинск хотноо хийжээ. Түүнчлэн ерөнхйлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Владимир Путиныг дэмжих цуглаан Кемеровод боллоо. Цагдагийн байгууллагуудын урьдчилсан тоо баримтуудаас харахад 1000 орчим хүн мөн цуглаанд оролцов. Хожим сөрөг хүчний цуглаан» Шудрага сонгуулийн төлөө» уриан дор Кемеровод бас болно. 30 хэм хүйтэн байсан ч сөрөг хүчин  Якутск хотын төв талбайд цуглаан хийжээ. Оросын КН, «Шудрага Орос улс» намуудын бүс нутгийн салбаруудын төлөөлөгчид түүнд оролцов. Цуглаанд оролцогчид сонгуулийн үр дүнг гуйвуулахыг эсэргүүцэв. Түүнээс гадна «Шудрага сонгуулийн төлөө» уриан дор цуглаан Новосибирск, Эрхүү хотуудад хийжээ. Сүүлийн 20 жилд хамгийн олон хүн оролцох  олон нийтийн дөрвөн арга хэмжээ  өнөөдөр Оросын нийслэлд явагдана. Эрх баригчдаас эдгээр жагсаал цуглаан хийхийг  зөвшөөрчээ.