Алтайн БНУ-д Чуйский замыг  засварлах   холбооны улсын томоохон ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. 8.4 км замын  эхний хэсгийн засварын ажлыг 2013 онд дуусгахаар төлөвлөжээ. Энэ нь аялал жуулчлалын үүднээс нилээд сонирхолтой хэсэг бөгөөд чухамдаа энд аялал жуулчлалын  томоохон объектууд  байрладаг юм. Энд “Алтайн хөндий” эдийн засгийн онцгой бүс  болон уулын цанын “Манжерок” цогцолбор байдаг юм. Энэ тухай Алтайн БНУ-ын Засгийн газрын дэд тэргүүн  Роберт Пальталлер Горно-Алтайск хотод болсон хуралдаан дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Баруун Сибирийг Монголтой холбодог болон тус улсын гол судас болсон замын барилгыг сэргээх  ажил нь гурван жил үргэлжлэх бөгөөд 2,5 тэрбум рублийн төсөв гаргажээ.  Барилгын ажлыг новосибирскийн “Сибмост” компани хариуцан явуулж байна.  Бүхэлдээ  гурван жилийн дотор  нэгдүгээр зэргийн дөрвөн урсгалтай  67 км  автозам барихаар төлөвлөжээ. Замыг сэргээн засварласны дараа  Чуйскийн замаар явахад тав тухтай, аюулгүй байх болно.  Ингэснээр тус БНУ-д аялах  жуулчдын  тоо жилд  1,4 -2 саяд хүрэх боломжтой юм.