Египет нь түүхэндээ хамгийн аюултай, чухал үеийг даван туулж байна гэж баасан гаригт гаргасан мэдэгдэлдээ тус улсын Цэргийн дээд зөвлөлийн  төлөөлөгчид дурьдав.   Цэргийнхэн “гадаад болон дотоодын хүчнүүдийг” Египетэд мөргөлдөөн үүсгэж буйд буруутгав. Тэд улс төрийн бүх хүчнийхнийг хүчирхийллийг зогсооход үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалав. Бямба гаригийн шөнө жагсагчид, цагдаагийнхны  мөргөлдөөн суларч байна, гэхдээ жагсагчид эцсаа хүртэл тэмцэхээр шийдээд байна гэж Рейтер агентлаг мэдээлжээ.  Суэц хотын гудамжинд гарсан мөргөлдөөний улмаас   6 хүн амиа алдаж, хэдэн мянган хүн шархаджээ.  Шинэ сөргөлдөөний шалтгаан нь лхагва гаригт Порт-Саид хотод болсон хөл бөмбөгийн тэмцээний  дараах зодоон цохилдоон болсон юм. Тэр үед 70 хүн нас барж, хэдэн зун хүн шархадсан юм. Радикал хөдөлгөөнийхөн дотоодыг хамгаалах байгууллагын хайхрамжгүй, хариуцлагагүй байдлыг буруушааж, хоёр дахь өдрөө томоохон хотуудын  аюулаас хамгаалах байгууллагын удирдах газруудыг эзлэн авах оролдлого хийж байна. Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогсод Зэвсгэт хүчний дээд зөвлөлийг нэн даруй  засгийн эрхийг иргэдийн гарт  шилжүүлэхийг болон ерөнхийлөгчийн  . шинэ сонгууль явуулахыг шаардаж байна.  Египетийн телевизийн уламжилснаар, бямба гаригт Каирт  батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан явуулахаар төлөвлөж байна. Хуралдаан дээр египтийн хотуудад  хүчирхийллийг зогсоон тогтвортой байдал тогтоох асуудлуудыг хэлэлцэх аж.  Нөгөөтэйгүүр, Египетийн дотоодыг хамгаалах яамны сайд Мухаммед Ибрагим мэдэгдэлдээ,  хэрэв хүчирхийллийг зогсоохын тулд зөвхөн түүнийг огцруулах хэрэгтэй бол, тэр огцроход  хэзээд бэлэн байна гэжээ.