Тэсгэм хүйтэнийг үйл тоон оросын нийслэлд улс-төрийн буцалж  байна.  Сүүлийн хорин жилд болж байгаагүй  олон  нийтийг хамарсан зөвшөөрөлтөй дөрвөн цуглаан  оросын нийслэлд өнөөдөр болно.  Хамгийн олон тооны хүн хамарсан “Шудрага сонгуулийн төлөө”  цуглааныг сөрөг хүчнийхэн Москвагийн хотын эрх баригчидтай зөвшилцөн явуулах гэж байна. Иус улсад сонгуулийн болоод цаашилбал  улстөрийн шинэчлэлийн төлөө тэмцэгч   иргэний хөдөлгөөнийхөн арга хэмжээнд 50 мянган хүн татан оролцуулах төлөвтэй аж.  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч одоогийн ерөнхий сайд Владимир Путиныг дэмжигчдийн  цуглаанд  бас  олон тооны хүн оролцох төлөвтэй байгаа аж.  Тэд “Улс орныг бутраахыг тэвчихгүй!” уриан дор жагсаж, ОХУ –ад “ягаан” хувьсгал” явуулах оролдлогын эсрэг байгаагаа илэрхийлэх ажээ.  Цуглааныг зохион байгуулах хорооны тогтоолын төсөлд  сөрөг хүчнүүдийн идэвхитэй мэдэгдэж байгаа  Төрийн дум болон ирэх ерөнхийлөгчийн  сонгуулийг  хууль бус  гэж байгаа нь өдөөн хатгалга гэж нэрлэжээ.  Тэд өөрсдийн зохион байгуулах арга хэмжээнд  15 мянган хүн оролцоно гэжээ. Өмнө нь цуглаанд оролцох бодолтой байгаагаа  парламентын дийлэнхийн   “Нэгдсэн Орос”намын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга  Сергей Неверов  мэдэгдсэн юм.  Өөрийн бодлоо илэрхийлэхдээ, арга хэмжээнд  өөрийн хүсэлтээрээ хэн бүрэн ирж болох бөгөөд түүний нэг намын олон хүн ийм хүсэлтэй байгаа гэжээ.  Түүнчлэн, коммунистуудтай болон үндэсний хөдөлгөөнүүдтэй үл нэгдэх хүсэлтэй ардчилсан хөдөлгөөнийхний цуглаан бас   Москвад болно.  “Цэвэр, шудрага сонгуулийн төлөө” цуглааныг Оросын Либерал-ардчилсан намын тэргүүн Владимир Жириновскийн  талынхан явуулна. Оросын эрх баригчдыг дэмжисэн болон эсэргүүцсэн Олон нийтийг хамарсан жагсаал цуглаанууд нь бямба гаригтр Москвад болон оросын бусад хотуудад явагдана.