Хятад, Герман улсууд бие биенээ дэмжин хамтран ажиллах болно. Бээжин еврог болон өрийн хямралыг шийдэхэд нь  Европын хүчин чармайлтыг дэмжинэ.Үүний хариуд ЕХ нь Хятадтай  худалдаагаар  харилцахдаа дотоодын зах зээлээ хамгаалах арга хэмжээ маягаар  берлины  шинэ хана босгохгүй.  Энэ талаар  ХБНГУ-ын канцлер Ангела Меркель айлчлалынхаа үеэр  Бээжинд  тохиролцов.

Өндөр зочин  БНХАУ-ын  Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябаод Герман улс болон Европ эдийн засгийн харилцаагаа улс-төржүүлэхгүй гэдгээ итгүүлж чадав. Чухамдаа  энэ тулгамдсан асуудал нь хоёр талын харилцааны эхэнд гарсан бөгөөд, Хятад улс европын хямдарсан активуудыг болон өрийн баримтуудыг эдийн засгийн хямралаар далимдуулан   идэвхитэй нь аргагүй худалдаж авч эхэлсэн  юм. Хятад улсын өсөн нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалтууд  нь  европынхныг  ажлын байрнаас нь  салгаагүй төдийгүй, харин ч бүр  их тооны  ажлын байр бий болгож байгаа нь, нутгийн болон хятадын хөлсний ажилчдад  хүрэлцээтэй байгаа тухай  Ангела Меркель цохон тэмдэглэв. 

Бээжин Ангела Меркелийн Европ хятадын эсрэг “протекционизмын хана” барихгүй гэсэн  мэдэгдэлийг таатай нь аргагүй хүлээн авлаа. Меркелийн айчлалын өмнө  Еврокомисс Хятадтай холбогдолтой  дотоодын зах зээлээ хамгаалах арга хэмжээ авах тухай баримт бичгийн төслийг бэлтгэж байна гэж зарласан юм. Үүгээр  Бээжин нь европын үйлдвэрүүдийг  хятадын зах зээлийн мэдрэмжтэй хэсгүүдэд гарах боломжийг  хааж байна  гэж  тайлбарлаж байв.

Үүний хариуд Ангела Меркель, Европд берлины шинэ хана барихгүй, Хятад, Герман улсууд  эдийн засагтаа аль болох их хөрөнгө оруулалтыг хийхийг санал болгожээ.  Тэд германы бизнесийнхний өмнө мэдрэмжтэй салбаруудыг нээх үү гэдэг нь баасан гаригт тодорхой болно. Ангела Меркелийн Гуанжоуд байх энэ өдөр  хоёр орны бизнесийн элитүүд шинэ төслүүдийн талаар ярилцана.  Зочин хатагтайгийн хувьд гэвэл,  юуны  өмнө тэр Франц, Итали, Герман    улсууд  нь Хятад улстай сайн харилцаатай гэдгийг батлах нь чухал байгаа юм.

Вэнь Зябао  Хятад улс нь Европын өрийн асуудлыг шийдвэрлэхэд илүү идэвхитэй оролоцх боломжийг эрэлхийлж байна.  ОУВС-ийн болон Европын санхүүгийн  тогтвохтой байдлын сан дахь  сувгууд.  Эдгээр механизмуудын сонголт нь Хятадын хувьд асуудалтай орнуудын  өрийн дансыг шууд худалдан авахад   санхүүгийн нилээд бага эрсдэлтэй болж таарлаа.  Вэнь Зябао нь тэмдэглэхдээ, хямралыг даван туулах түлхүүр нь европчуудын өөрсдийнх нь гарт байна гэж байсан нь санаандгүй биш юм.

Ангела Меркелийн  ЕХ хямралыг даван туулахдаа дэвшил гаргаж  байна гэж тэмдэглэхэд  нь Бээжин ач холбогдол өгсөнгүй. Вэнь Зябао дипломатч маягаар хийсэн мэдэгдэлдээ, Хятад улс энэхүү  асуудалд онцгой анхаарлаа  хандуулж байгаа бөгөөд еврог тогтвортой болгоход  хүчин  чармайлтыг дэмжинэ гэсэн. Гэхдээ  Меркель хятадын сейфыг нээж чадсангүй  гэж Оросын ШУА-ийн Европын хүрээлэнгийн  шинжээч Владислав Белов тэмдэглээд

«Ойрын үед тодорхой тохиролцоо гарахгүй. Хятад улс ЕХ руу тодорхой  шахалт үзүүлэх болно. Нөгөөх нь бас яг тийм маягийн хариу хийнэ. Ийм харилдцан шахалтаар талууд европын тогтвортой сангийн үйл ажиллагааны эхлэлд хүрч очно.   Тэгээд  хүссэндээ хүрэхийн тулд бие биедээ харилцан буулт хийхээс өөр аргагүй болно.Меркелийн айлчлалын үеэр буулт хийнэ гэдэг бол боломжгүй зүйл санагдаж байна» гэлээ.

Бээжингийн шаардсан тийм үнийг европчууд төлөхөд бэлэн тэр үед л хятадын  мөнгөний авдарыг нээх боломж гарна. Еврог дэмжихдээ Хятад улс  юуны түрүүнд, өөрийн үйлдвэрүүдийн  европын зах зээлийн сонирхолыг болон еврогийн валютын нөөцийг дэмжиж байгаа юм.Европчуудын үзэж байгаагаар, хятадууд тэртэй тэргүй  багагүй ашиг авч  байгаа, тиймээс ямар нэгэн нэмэлт хөнгөлтийг  еврог тогтвортой болгохын тулд солихыг түүнээс шаардахын хэрэггүй юм. 

Жишээ нь: ЕХ-ны цэргийн техник болон хоёрдмол зориулалттай өндөр технологийн хоригийг Хятадаас чөлөөлөх. Шинжээч Владислав Беловын үзэж байгаагаар  бол Меркелийн айлчлалын үеэр Хятадын стратегийн   сонирхол болон   Европын валют-санхүүгийн асуудлуудыг  нийцүүлэн шийдэж чадахгүй ажээ.

Меркелийн Бээжинд хийсэн яриа хэлэлцээр нь  Хятад улс  улс-төрд өгөөмөр хандаж чаддагүй гэдэг нь харагдаж байна.