Орос улсын хүн амын  бараг тэн хагас  нь 3-р сарын 4-нд явагдах сонгуулийг шудрага сонгууль болно. Харин ерөнхий сайд Владимир Путин анхан шатанд ялна гэдэгт  итгэж байна. Энэ бол тэргүүлэх судалгааны төвүүдээс иргэдийн дунд явуулсан санал асуулгын  дүн юм. Санал асуулгад оролцогсдын гуравны нэг нь сонгуульд булхай гарна, гэхдээ  өмнөх парламентын сонгуулиас  бага гэж үзжээ.  Харин эсэргүүцэлийн арга хэмжээнүүдэд асуулгад оролцогсдын хэн ч оролцохыг хүссэнгүй юм. 

Оросын иргэд шудрага сонгуульд итгэж байна уу? Ихэнхи сонгогчид ерөнхийлөгчийн кампанит ажилд маш тайван хандаж байна.  Санал асуулгад оролцогсдын 49 % шудрага болно гэдэгт итгэж, 28 % итгэхгүй байна. Сөрөг хүчнийхэн төлөвлөсөн эсэргүүцлийн жагсаалд аль болохоор илүү их анхаарлыг хандуулахаар оролдож байна. Асуулгад оролцогсдын  78 % ямар нэгэн эсэргүүцэлийн  арга хэмжээнд оролцох бодолгүй гэж хариулжээ. Нөгөөтэйгүүр, оросын ихэнхи иргэд  одоогийн эрх баригчдыг парламентад суудалгүй сөрөг хүчнийхний төлөөлөгчидтэй уулзаж ярилцах шаардлагатай гэж үзэж байна.

Оросын иргэдийн дараагийн ерөнхийлөгчөөр хэнийг сонгох бол гэсэн  таамаг нийгэм судлаачдын анхаарлыг их татаж байна. Санал асуулгад оролцогсдын гуравны хоёр нь ерөнхий сайд Владимир Путиныг анхан шатанд ялж гарна  гэжээ. Хэрэв хоёрдахь шат шаардагдах юм бол Путин гол тоглогч нь болно.

Нэр дэвшигчдийн рейтингийн хувьд гэх юм бол энэ нь нилээд тогтвортой байгаа гэж Улс төрийн төвийн  захирал Сергей Михеев тэмдэглээд  «Сонгуулийн өмнөх тодорхой рейтингийн  тухайд гэвэл нийгмийн судлаачид хангалттай байгий нь онодог. Энэ нь зөвхөн Оростой хамааралтай бус, дэлхий  дахинаар сонгуулийн өмнөх санал асуулгыг хаа сайгүй, байнга ингэж явуулдаг» гэлээ.

Яг үнэндээ оросын нийгэмд  дараагийн ерөнхийлөгчөөр ерөнхий сайд Владимир Путин гарна гэж хүлээж байгаа нь их байна.

Нөгөөтэйгүүр, нийгмийн судлаачдын үзэж байгаагаар,  өөрийн ялалтанд бат бэх итгэлтэй нэр дэвшигчийн хувьд сонгуулийг  юуны түрүүнд  хуулийн хүрээнд, ил тод,  цэвэр ариун явуулах нь нэн чухал юм.  Сөрөг хүчнийхэнд ч сонгогчдын Лиг байгуулагдсан. Тэдний гол зорилго  санал хураалтанд нийтийн хяналтыг хангахыг оролдох явдал аж.  Лигийн зохион байгуулагчид- нэрт зохиолчид, хөгжимчид болон тэлевизийн хөтлөгчид байгаа юм.  

Лигийн төлөөлөгчид нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  тавын    талынхныг   сонгуулийн хэсгүүдэд  өөрсдийн ажиглагчдыг ажлуулах санал тавьжээ. Энэ нь сонгуулийн булхайг багасгаж, улмаар санал хураалтын хуудсыг тоолоход эргэлзээ төрүүлэхгүй гэж  Сонгогчдын Лиг үзэж   байгаа аж.   Шинжээчдийн үзэж байгаагаар,  , одоогийн эрх баричгдын санал болгосон вэб камер болон тунгалаг өнгөгүй хайрцагнууд   нь   сонгуулийн элдэв булхайг бууруулах ёстой юм.