Дю Солейгийн цирк өнөөдөр Москвад дэлхийн нэрд гарсан “Заркана” шоугаа толилуулна.  Тоглолт Кремлийн Ордонд болно. Шоу анхны нээлтийн тоглолтоо өнгөрсөн онд Нью-Йоркд хийсэн юм. Евразид түүнийг зөвхөн оросын нийслэлд л үзэх боломжтой юм. Шоу тоглолт 4-р сарын эхэн хүртэл тоглогдоно. “Заркана” нь хайртай бүсгүйг алдасны  дараа ид шидээ ч алдах болсон Зарке илбичны  тухай түүх юм.