Египтийн нийт нутгуудаар урьд шөнийн мөргөлдөөнд  гурван хүн амиа алдаж, 1690 хүн  нэрвэгджээ.  Албан ёсны ийм мэдээллийг өнөөдөр Египет улсын эрүүл мэндийн сайд  өгчээ. Сайдын  мэдээнд Суэц хотод хоёр,  Каирт  нэг хүн  амь үрэгджээ.  Египтийн Суэц хотод хөл бөмбөгийн тэмцээний дараа нийтийг хамарсан эмх замбараагүй болж, 74 хүн амиа алджээ. Порт-Саидын  стадионд эмгэнэлт явдал гарсны дараа   байдал эрс хурцадмал байна. Нийслэлд Дотоодын хамгаалах яам руу дайран орж, эзлэн авахыг  оролдогсдын эсрэг  аюулгүй байдлын хүчнийхэн нулимс  асгаруулах хий хэрэглэхээс аргагуйд хүрчээ.  Одоо Каирт  байдал хурцадмал хэвээр байна. Нийслэл хотын Тахрир талбайн өмнө богино хугцааны нам гүм байдлын дараа мөргөлдөөн дахин сэргэв.