Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг ажиглахаар  ТУХН -ийн орнуудын  төлөөлөгчид ажилдаа ороод байна.  Холбооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Сергей Лебедевын ярьснаар, 40 ажиглагчдаас 18 нь бүртгүүлээд байгаа аж.  ТУХН-ын 160 орчим ажиглагчид сонгуулиас 2-3 хоногийн өмнө тус улсад хүрэлцэн ирэх юм. 3-р сарын 4-нд явагдах ерөнхийлөгчийн  сонгуульд олон улсын 600 орчим ажиглагчид оролцоно.  Тэдгээрийн дунд Олон улсын ардчилсан инститүцүүдийн  болон хүний эрхийн товчоо /ОБСЕ/, Европын зөвлөлийн парламентын чуулганы /ПАСЕ/ болон ШХАБ  төлөөлөгчид орж байгаа юм.