Нэгдүгээр сард Орос улсад даарч, хөрснөөс болж 64 хүн осгож нас баржээ. Энэ тухай өнөөдөр Оросын эрүүл мэнд, нийгмийн халамжийн хөгжлийн яамны дэд сайд Максим Топилин мэдэгдэв. Эмнэлгийн ажилтануудын хэлж байгаагаар, тэдэнд  нийт 1,4 мянга орчим хүн ханджээ.“Нэгдүгээр  сард Орос улсын 50 бүс нутагт  даарч, хөлдсөний улмаас  эмнэлгийн ажилтануудад нийт 1371 хандсаны 25 нь хүүхдүүд байсан аж. 64 хүн нас барсан бөгөөд тэдний дунд хүүхэд  байгаагүй”гэж Топилин Оросын ОБЯ- ны салбарын зөвлөгөөн дээр ярьжээ.